Өнөөдөр болох үйл явдалууд

Д.Багахүү GoGo.mn

2017-12-08 08:00 GMT+8

09:00 цагт 

  • Нээлттэй Нийгэм Форум Монголын Хуульчдын Холбооны Хуульчдын нийтэд тустай үйл ажиллагааны хороотой хамтран анхны Про боно хуульчдын чуулга уулзалтыг Корпорэйт Конвеншн зочид буудалд зохион байгуулна. 
  • МУ-ын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар их хурал Төрийн ордны хурлын танхимд болно. 

10:00 цагт

  • “Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг Блю-Скай зочид буудлын “Топаз” танхимд болно.
  • Газрын кадастрын мэдээллийн системийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа МХЕГ-ын хурлын танхимд болно.

11:00 цагт

  • Стандарт, хэмжил зүйн газрын дарга болон удирдах албан тушаалтнууд хууль зөрчиж байна гэсэн гомдол, мэдээлэл сошиал медиагаар гарсны дагуу Үндэсний мэдээллийн төвд тайлбар хийж, мэдээлэл өгнө.
  • Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа Pro one office 17,18 давхарт эхэлнэ.

12:00 цагт

  • Хүний эрхийг хамгаалагчдын өдрийг тэмдэглэн нээлттэй цуглаан Д.Сүхбаатарын талбайд  хийнэ.

13:00 цагт

  • "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа Төрийн ордны Б танхимд болно. 

14:00 цагт

  • НИТХ-ын дарга болон хотын удирдлагууд ЗЦГ-ын үйл ажиллагаатай танилцана. 

16:00 цагт

  • "Өвөр Монголын иргэд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламж үзүүлнэ.
GoGo Facebook Хуудас
 
 
Иргэдэд газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх хуулийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна. Энэ хугацааг сунгах эсэхэд та ямар саналтай байна?
Нийт 503 санал өгсөн байна.

Дээшээ