Өнөөдөр 10.00 цагт Хангарди ордонд болох байсан Газар эзэмших ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа цуцлагджээ.
Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдах байсан юм.
Дуудлага худалдаанд оролцогч саналаа ирүүлээгүй учраас цуцлагдсан байна.
Өнгөрсөн аравдугаар сард болсон дуудлага худалдаанд мөн нэг ч үнийн санал ирүүлээгүй. Тухайн үед албаныхан үнийн өсөлтөөс болж, газрын дуудлага худалдаанд нэг ч хүн оролцоогүй талаар хэлж байв.
Өөрөөр хэлбэл, 2010 оны судалгаагаар 1м/кв газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсан. Харин 2015 оны байдлаар 1м/кв газрын үнэ 220,000 төгрөгөөр үнэлж эхэлснээс хойш дуудлага худалдаанд оролцогчдын тоо эрс буурч зарим дуудлага худалдаанд оролцогч ирэхгүй болсон байна.