Өмнөд Солонгос цөмийн пуужингаар зэвсэглэсэн Умардтай зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн тохиолдолд цэргийн хүчээ зузаатгах үүднээс зэвсэгт дроны анги байгуулахаар шийджээ. Зэвсэгт хүчний мэдэлд байх энэ анги гол төлөв Хойд Солонгосын цөмийн ба пуужингийн байгууламжийг ажиглах боловч ирээдүйд дайралтын зэвсэг болгон ашиглах боломжтой гэж асуудлыг мэдэх эх сурвалж хэллээ. Өрнөдийн албаныхан болон шинжээчид Сөүлд хандаж, ажиглалтын чадамжаа дээшлүүлэхийг уриалсны дараахан ийм анги байгуулах шийдвэр гарлаа.
Түүнчлэн Пхеньяны цөмийн ба баллистик пуужингийн хөтөлбөр түргэн урагшилж, бүс нутагт хүчний харьцааг өөрчилсөн явдал гол хүчин зүйл болжээ. Клинтоны захиргааны үед АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Уильям Перри ярихдаа Өмнөд Солонгос ба Япон өөрийн цөмийн зэвсэглэл боловсруулах нь зүйтэй гэсэн санаа тусгажээ. Уг нь АНУ ийм санааг дэмжихээс татгалзсаар ирсэн билээ. Гэхдээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жаэ Ин цөмийн зэвсэг байрлуулах буюу боловсруулах уриалгыг эсэргүүцсээр байгаа юм.
Гэвч тус улсын консерватив хүчин хоёр Солонгосын цөмийн хүчний харьцааг тэнцүүлэх нь Солонгосын хойгийн энх тайвныг хадгалах цорын ганц арга зам гэж үздэг. Үүний оронд Сөүл 2010 онд Израйлд байгуулагдсан загварыг ашиглахаар шийджээ. Батлан хамгаалах яамны эх сурвалжийн хэлснээр “Өмнөд Солонгос улс 2018 онд дрон-ботын байлдааны нэгж байгуулж, мэргэжлийн баг бүрдүүлэхээр төлөвлөсөн” аж. Дэлхий даяар дроныг зэвсэгт мөргөлдөөнд ашиглаж эхэлснээс хойш арав гаруй жил өнгөрч байна.
Гэвч хиймэл оюун ухааны хөгжил дронууд харилцан холбогдож, дайралтын бүлэг болон ажиллах боломжийг бүрдүүлэв. Цэргийн шинжээч нэг хүн “Өмнөд Солонгос дроны бүлэг байгуулах технологийн түвшинд хүрсэн. Гэхдээ хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай. Армийн хүн хүчнийг багасгах улс төрийн шахалт ирж байгаа тул шинэ санаа олох шаардлага үүсэж байна” хэмээн өгүүлэв. Хятад улс мөн ийм зорилт тавьсан агаад АНУ-аас уламжлалт хэрэгслээр хоцорсноо тэгш бус дроны стратегиар нөхөх ёстой гэсэн үзэл санаа хэрэгжүүлж буй гэж үздэг.
Мэргэжилтнүүдийн үгээр ийм зэвсэг үхлийн ба үхлийн бус байж болно. Сүүлийн тохиолдолд хямд өртөгтэй олон мянган дроныг холбон нэг бүлэг болгон сөргүүлэн тавихад хөлөг онгоц буюу байлдааны онгоц руу халдах боломжийг хаах хэрэгсэл болох юм. Ёнсей их сургуулийн Хойд Солонгосын зэвсэглэлийн асуудлаар шинжээч Бон Ян Шик “Бидний зарим нь Хойд Солонгосын эсрэг давуу талаа ашиглахыг Сөүлд санал болгодог. Гэхдээ Өмнөд Солонгосын цэргийнхэн дронд бөмбөг зүүхийг хүсвэл тус улс ашигтай ачааны хязгаарлалтыг давсан тул хэрэгжүүлж чадна” хэмээн тайлбарлав. Тэрбээр Трампын захиргаа оны эхээр Өмнөд Солонгост тавьсан зэвсэглэлийн хязгаарлалтыг цуцалсныг хэлсэн бололтой.
Лхагва гарагт Сөүл ирэх жилийн батлан хамгаалах төсвөө долоон хувиар өсгөхөө мэдэгдсэн. Энэ нь 2009 оноос хойших хамгийн их өсөлт бөгөөд аюулгүй байдлын бараан орчны үр дүн юм. Ноён Мун үндэсний зэвсэгт хүчний шинэчлэлийг биеэр хянаж, бие бүрэлдэхүүний тоог цөөлөхийн хамт технологийг сайжруулахад анхаарч байна. Зургадугаар сард Хойд Солонгос өмнөд рүү дрон нисгэж, энд байрлуулж буй АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах THAAD системийг тандсан юм.
Брайн Харрис