Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулиудад томоохон өөрчлөлтүүд орж байна. Эдгээр хуулиуд банкны салбарт шинэчлэлт хийх томоохон алхам болох хэдий ч банкуудын эсэргүүцэлтэй тулж байгаа билээ. Бид эдгээр хуулийн төслүүдийн талаар эдийн засагч Т.Доржхандын байр суурийг сонслоо.
АЙМГИЙН ТӨВИЙН 60 МЯНГАН ХҮНД ТИЙМ ОЛОН БАНКНЫ САЛБАР ХЭРЭГГҮЙ
-Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Монголбанкны зүгээс эдгээр хуулиудыг өөрчлөх цаг болсон гэдэг. Харин зарим улстөрч, эдийн засагчийн зүгээс хуулийн төслүүдийг хэт амьдралаас тасарсан, Монголын хөрсөнд буугаагүй хэмээн шүүмжилж байна.
-Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулиудын өөрчлөлтийг Их хурлаар хэлэлцэж байгаа явцыг харсан. УИХ-ын гишүүдийн энэ талаарх ойлголт харилцан адилгүй байх шиг байна. Ер нь бол ОУВС-гийн учиргүй их шахалт, нөхцөл тулгаад, түүнд нь үндэслээд хуулийг хийсэн гэж би бодохгүй байна. Харин бид санхүү, банкны сектороо бодитоор хараад, үнэлэлт өгөх хэрэгтэй. Түүндээ үндэслээд, энэ салбарт өөрчлөлт хэрэгтэй юу, үгүй юу. Хэрэгтэй бол ямар хэлбэрээр хийх нь зүйтэй вэ гэдгээ дэс дараатай яримаар байгаа юм.
-Тухайлбал, ямар шинэчлэл хэрэгтэй гэж харж байна вэ?
-Санхүүгийн секторыг аваад үзвэл санхүүгийн сектор эрүүл байна уу, тогтвортой байна уу гэдэг асуудал. Санхүүгийн сектор эдийн засагт хэрэгтэй байгаа мөнгөний цусны эргэлтийг хангалттай сайн нийлүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг гурван асуултад хариулмаар байгаа юм.
ОУВС-гийн учиргүй их шахалт, нөхцөл тулгаад, түүнд нь үндэслээд хуулийг хийсэн гэж би бодохгүй байна.
Санхүүгийн секторын дотоод бүтцийг харвал эрүүл биш байна. Үндсэндээ 96-98 хувь нь банкны сектор. Үлдэж байгаа 3-4 хувь нь хөрөнгийн, даатгалын, банк бус санхүүгийн зах зээл. Санхүүгийн секторын бүтэц ийм гажуудалтай байгаа үед бодит эдийн засаг руу мөнгө татъя гэхэд ганцхан шугамаар, маш өндөр зардалтай татдаг систем рүү л яваад байгаа.
Банкны систем өөрөө эрүүл, тогтвортой, чадвартай байх ёстой. Гэтэл ингэж байж чадаж байна уу. Банкууд нь үр ашигтай байж чадаж байна уу гээд харвал үр ашиггүй. Жишээ нь аймгийн төвд очиход маш олон банкны салбар байдаг. Гэтэл аймгийн төвд байгаа 60 мянган хүнд тийм олон банкны салбар хэрэггүй. Банкны салбар ийм үр ашиггүй байдлаар зардлаа нэмж, 330 суманд салбараа нээх гээд л. Дээр нь хотын төвдөө өндөр байшингууд бариад.
Хамгийн үнэтэй газрыг худалдаж аваад, шавар зуураад байна. Энэ маань өөрөө эрүүл биш байна.
ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ӨНДӨР ӨГӨӨЖИЙН 90 ГАРУЙ ХУВИЙГ ЗӨВХӨН БАНКУУД ХҮРТДЭГ
Банкуудын урсгал зардал нэмэгдэхээр банкны нөхдүүд өөр бусад салбар руу дайрч эхэлж байгаа. Та бүхэн хараад үзээрэй. Маш олон салбартай банкууд бүгд даатгалын үйлчилгээтэй. Уг нь даатгалын компаниуд хийх хэрэгтэй. Дээрэээс нь хөрөнгийн зах зээлийн хувьд би 10-аад жилийн өмнө Сангийн яаманд ажиллаж байхдаа дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын бондыг (ЗГБ) хөрөнгийн биржээр арилжаалах нь зүйтэй гээд анхны платформоо нээсэн.
Гэвч яваандаа ЗГБ-ын анхдагч зах зээлийн арилжаа Хөрөнгийн бирж дээр бус Монголбанкинд гараад, зөвхөн банкууд авдаг болчихсон. Дотоодын үнэт цаасны тэр их өндөр өгөөжийн 90 гаруй хувийг зөвхөн банкууд хүртдэг. Гэтэл хөрөнгийн зах зээл хөгжөөгүй хэвээр, хөрөнгийн бирж нэг том байшингаас цаашгүй.
Энэ байдлаар санхүүгийн сектор хөгжөөд байгаа учраас өөрчлөлт хийх шаардлагатай. Хоёрдугаарт, тогтвортой байна уу, үгүй юу. Эдийн засаг өсч, хөгжихөд санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг маш их.
Үүний гол нөхцөл нь тогтвортой байх ёстой. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ муу байна. Эрсдэл учирлаа гэхэд өөрөө төлж, барагдуулах чадвар муу байна. Дээрээс нь өөр бусад салбар руу дайраад, савнаасаа халиад байна. Тэгэхээр тогтворгүй байдлыг бий болгочихоод байгаа. Ер нь эдийн засгийн тэтгээд явахад санхүүгийн салбар доторх харьцаа ямар байх ёстой вэ гэх асуудал байна. Зүй нь бол бид банкнаас, хөрөнгийн зах зээлээсээ ч мөнгөө татаад явах боломжтой байх ёстой. Хөгжсөн орнуудад даатгалын зах зээл нь маш сайн хөгжсөн, банкууд нь тэндээсээ мөнгө татаад явдаг.
Гэтэл манайх яг эсрэгээрээ яваад байгаа учраас энэ салбарт өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ агуулгаар ОУВС нэлээд олон улсад бүтцийн өөрчлөлтийн шинж чанартай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Хамгийн амжилттай болсон нь Турк, Солонгос, Казахстан байна.
Солонгос 10-хан гэр бүлийн халаасанд байсан, захиалгаар хууль нь батлагддаг байсан. Бүх банкуудаа гэр бүл нь хянадаг, банкууд нь улсын өмчийг хувьчилж, хулгай хийж авдаг. Дээр нь цэвэр явж байгаа бизнесүүдийг булааж авдаг гэх зэрэг яг өнөөгийн Монголын нөхцөл байдал Солонгост байсан.
-Дээрх улсуудад ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр санхүүгийн сектороо бүрэн шинэчилж, үр ашигтай болгож чадсан гэж үү?
-Би Солонгосын жишээг ярих дуртай. Яагаад гэвэл монгол хүмүүс Солонгосыг их ойрхон хүлээж авдаг шүү дээ. Гадна талаасаа ОУВС-гийн хөтөлбөр орж ирээд, энэ улсыг сүйтгээд гарчихлаа гэж ярьдаг боловч яг төрийн бодлого барьж байгаа шударга улстөрчид, улс орныхоо төлөө гэсэн сайн эдийн засагчид нь юу гэж ярьдаг вэ гэхээр “Энэ хөтөлбөр орж ирж байж, бид цаашаа хөгжих сууриа баттайгаар тавьсан юм.
Тухайн үед Солонгос улс 10-хан гэр бүлийн халаасанд байсан, захиалгаар хууль нь батлагддаг байсан. Бүх банкуудаа гэр бүл нь хянадаг, банкууд нь улсын өмчийг хувьчилж, хулгай хийж авдаг. Дээр нь цэвэр явж байгаа бизнесүүдийг булааж авдаг гэх зэрэг яг өнөөгийн Монголын нөхцөл байдал Солонгост байсан. Бид Валютын сангийн хөтөлбөрийг оруулж ирж, бүтцийн өөрчлөлт хийсэн. 14 банк байсныг нэгтгэхийг нь нэгтгээд, хаахыг нь хаагаад, зоригтойгоор шинэчлэл хийсэн.
Үр дүнд нь өнөөгийн хөгжлийг авчирсан. Тухайн үед үлдсэн 4 банк нь өнөөдрийн Солонгосын 4 банк юм. Тэд үр ашигтай ажиллаад явдаг. Танайд 14 банк байна. Танай 3-хан сая хүн амтай улсад энэ бол хэтэрхий үрэлгэн бүтэц байна аа. Үүнийгээ засах хэрэгтэй. Энэ агуулгаараа Валютын сангийн хөтөлбөр чухал” гэж Солонгосын эдийн засагчид хэлдэг.
-Танд баярлалаа.