Олимпын спортын ууган төрлийн нэг ч манай улсад харьцангуй хожим дэлгэрч, сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж буй туялзуур сэлэмний олон улсын хэмжээний мастер, Азийн туялзуур сэлэмний холбооны шүүгч, дасгалжуулагч Б.Цолмонтой ярилцлаа.
-Спортынхон өөрийг тань андахгүй ч уншигчид “Амжилттай яваа шинэ, залуу тамирчин” гэдгээс илүүг нэг их мэдэхгүй байх. Өөрийгөө танилцуулахгүй юү?
-Би Дорнод аймагт төрж өссөн. АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд, үргэлжлүүлэн сурч байгаа. Энэ спортоор таван жилийн өмнөөс хичээллэсэн.
-Эзэмшсэн мэргэжил, хичээллэдэг спорт тань аль аль нь таныг мэстэй “нөхөрлүүлдэг” юм байна.
-Ойр орчмын хүмүүс ихэвчлэн ингэж хэлдэг юм байна. Өмсгөл нь ижил өнгөтэй, барьдаг зэвсэг нь ч төмөр мэс гээд л хошигнодог. Гэр бүлийнхэн минь намайг туялзуур сэлмээр хичээллэсэн үеэс өдий хүртэл дэмжиж ирсэн.
Өмсгөл нь ижил өнгөтэй, барьдаг зэвсэг нь ч төмөр мэс гээд л хошигнодог.
-Туялзуур сэлэмний спорт Монголд хэр ирээдүйтэй гэж боддог вэ. Энэ төрлөөр хичээллэдэг тамирчид Монголын нэрийг дэлхийд өргөж буй бокс, жүдо, чөлөөт бөхийнхний түвшинд үнэлэгдэх цаг хэр ойрхон байгаа бол?
-Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдан, найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд дөрвөн клуб байгуулж, хичээллэдэг хүний тоо 300-д хүрсэн. Сонирхогчийн тоо нэмэгдэхийн хэрээр энэ спорт олонд танигдаж буй. Туялзуур сэлмийг Монголд хөгжүүлэх бүрэн боломжтойг сүүлийн жилүүдэд бидний гаргасан амжилт баталсан. Олон улс, тив, дэлхийн томоохон тэмцээнд манай тамирчид идэвхтэй оролцож, амжилтаа ахиулсаар байна.
-Ер нь хэд орчим насныхан сэлэмтэй “нөхөрлөж” байна вэ?
-20-30 насныхан идэвхтэй хичээллэдэг. Сүүлийн үед өсвөр болон бага насныхан нэлээд сонирхох болсон. Заавал мэргэжлийн тамирчин болж, амжилт гаргадаггүй юм гэхэд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөе гэсэн хүсэлтэй хүмүүс манай клубүүдэд ханддаг. Туялзуур сэлэмний гол онцлог нь аль ч насныхан хичээллэж болдог. Манай тамирчдын хамгийн ахмад нь гэхэд л 50 гаруй настай.
-Монголд энэ спортоор Азийн зэрэглэлтэй хоёр шүүгч байдгийн нэг нь та юм билээ. Ямар шалгуураар энэ эрхийг олгодог юм бэ?
-Монгол Улсын хэмжээнд B зэрэглэлийн шүүгчийн болзол хангасан хүн олон улсад шүүгч хийх эрх авдаг. Би өнгөрсөн онд Токиод болсон, олон улсын шүүгчийн эрх олгох сургалтад хамрагдаж, шалгалтаа амжилттай өгснөөр Азийн шүүгч болох болзол хангасан юм. Харин энэ оны хоёрдугаар сард Олон улсын сэлэмний холбооны шалгалтад тэнцсэнээр хүнд сэлэмний төрөлд олон улсын шүүгчээр ажиллах эрхтэй боллоо. Цаашид туялзуур сэлэмний бусад төрлөөр эрх авахаар зорьж байна.
-Олон улсын шүүгчтэй байх нь тамирчид болоод тухайн спортод ямар өгөөжтэй вэ. Олон улс, тив, дэлхийн зэрэглэлтэй шүүгч сүүлийн жилүүдэд спортын бүх л төрлөөс төрж байна шүү дээ?
-Тухайн спортын төрөл хөгжих үндэс болдог. Өөрөөр хэлбэл, шударга шүүлт спортын хөгжилд чухал нөлөөтэй. Түүнчлэн тухайн оронд энэ спорт хэр зэрэг хөгжсөнийг илтгэх үзүүлэлт болно.
-Туялзуур сэлэм дотроо гурван төрөлтэй юм билээ. Тамирчид бүх төрлөөр тулалддаг байх ёстой юу, эсвэл аль нэгээр нь дагнадаг уу. Танд аль нь сонирхолтой вэ?
-Хүнд, хөнгөн, илд сэлэм гэсэн гурван үндсэн төрөлтэй. Монголд хүнд сэлэм түлхүү хөгжсөн. Бүх тамирчин энэ төрлөөр хичээллэдэг. Би ч хүнд сэлмээр олон улсын шүүгчийн эрх авсан. Эхэндээ хөнгөн сэлмээр хичээллэдэг байлаа. Гэвч тухайн үед энэ төрлөөр дагнасан мэргэжлийн багш, дасгалжуулагч, эмэгтэй өрсөлдөгч байгаагүй учраас би хүнд сэлэм рүү “урвасан”. Өнгөрсөн зун Филиппинд болсон, Азийн хөнгөн сэлэмний эмэгтэй дасгалжуулагчдын сургалтад бас хамрагдаад, багшлах эрх авлаа. Монголд хөнгөн сэлмийг хөгжүүлэх суурь тавигдсан гэж болно. Олон улсын жишгийг ажихад, тамирчид эхлээд хөнгөн сэлмээр сууриа тавиад, яваандаа бусад төрлөөр хичээллэдэг юм билээ. Туялзуур сэлэмний гурван төрөл нь дүрэм, техникийн хувьд өөр учраас заавал бүгдийг нь эзэмших албагүй. Аль нэгээр нь дагнавал амжилт гаргах магадлал өндөр.
-2001 оны дэлхийн аварга, 2004 оны Афины олимпын мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель хоёр жилийн өмнө Монголд зочилж, манай тамирчидтай тулалдаад “Монголчууд хүнд сэлэмний төрлөөр илүү ирээдүйтэй санагдлаа” гэж хэлсэн байдаг.
-Тийм шүү. Монголчуудыг байгалиасаа дайчин, эрэлхэг зантай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бид энэ спортоор дэлхийд үнэлэгдэх магадлал өндөр гэж би итгэдэг. Манайхан туялзуур сэлмээр харьцангуй сүүлд хичээллэж эхэлсэн ч энэ спортыг өндөр хөгжүүлсэн Европын тамирчдаас нэг их ялгардаггүй.
-Сэлэмтэй нөхөрлөснөөс хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ. Энэ спорт танд юу өгөв?
-Спорт хүнийг төлөвшүүлдэг гэдэгтэй би 100 хувь санал нэгддэг. Туялзуур сэлмээр хичээллээд өөртөө илүү итгэлтэй болсон. Мөн цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт ч сайжирсан. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл, сургуулилалтаа хийдэг учраас ийм байхаас ч аргагүй.
-Сэлмээр тулалдахад ямар чадвар, техник чухал вэ?
-Хурд, орон зайн баримжаа, мэдрэмж чухал. Гол нь зөв цагт зөв хөдлөх хэрэгтэй.
-Төвлөрөл бас чухал уу. Энэ нь танхимын спорт учраас орчин солигдоход, тухайлбал гадаа тулалдахад тамирчны сэтгэл зүйд нөлөөлдөг болов уу?
-Нөлөөлөлгүй яах вэ. Амжилтын 90 хувь нь сэтгэл зүйтэй холбоотой. Ямар нэг зүйлд санаа зовж, биеэ барьснаас тамирчид ялагдах нь олон. Багийн спорт биш учраас өөртэйгөө ажиллах нь чухал.
Амжилтын 90 хувь нь сэтгэл зүйтэй холбоотой.
-Туялзуур сэлмийг хөдөлгөөнт шатартай зүйрлэдэг нь хэр оновчтой вэ?
-3D, хөдөлгөөнт шатар гэх мэтээр нэрлэдэг л дээ. Өрсөлдөгчийнхөө эсрэг тактик боловсруулдаг учраас тэр. Анх техникээ баримтлаад л тулалдахыг хичээдэг байсан бол одоо нэлээд бодлоготой, тактиктай “үздэг”. Өөрөөр хэлбэл, ямар нүүдэл хийвэл оновчтойг тооцоолж, хөдөлдөг.
-Тамирчдын бэлтгэлийг хангуулахад тулгамдаж буй бэрхшээл бий юү?
-Монголын туялзуур сэлэмний холбоо байгуулагдсанаас хойш 2013 онд Удирдах зөвлөлөө сонгосон бол энэ онд дахин сонголоо. Зөвлөлтэй болсноос хойш олон дэвшил, өөрчлөлт гарсан. Шинэ клубүүд нээгдэж, хичээллэх хүний тоо олширлоо. Олон улс, дэлхийн тэмцээнд оролцох боломж, нөхцөлийг бидэнд бүрдүүлж өгсөн. ОХУ-ын нэрт дасгалжуулагч Александр Ровнягинтай хоёр жилийн гэрээ байгуулж, Монголд ажиллуулсан гэх мэт олон ажил хийгээд байна. Ер нь ямар нэг зүйлийг хөгжүүлэхийн тулд сууриа зөв тавих хэрэгтэй гэж бид үздэг. Амжилт гаргах гэж яарах нь чухал биш. Манай холбооныхон ийм бодлого баримтлан, ажиллаж байна.
-Мэргэжлийн тамирчид туялзуур сэлэм аюулгүй спорт гэдэг ч хөндлөнгөөс тэгж харагддаггүй.
-“Хатгахаар өвдөх үү, бэртэх үү” гэж хүмүүс асуудаг. Зуны олимпын төрлүүдээс хамгийн аюулгүйд тооцогддог нь энэ. Тусгай хувцас хэрэгсэлтэй, тодорхой зайнаас тулалддаг учраас эрсдэлгүй. Харин хэт ойроос тулалдаж, хүчтэй хатгасан тохиолдолд биеийн аль нэг хэсэгт хөхрөхийг үгүйсгэхгүй. Толгойны хамгаалалтын дуулга гэхэд л 1800 ньютон хүч тэсвэрлэх чадалтай учраас хэр барагтай зүйл нэвтлэх боломжгүй.
-Найз нөхөд, дотнын хүмүүсээсээ энэ спортод урвуулсан уу?
-Ховор шүү. Гэхдээ надаар дамжуулан, хичээллэж эхэлсэн хүмүүс бий.
-Хэрвээ танд хүссэн тамирчинтайгаа тулалдах боломж олговол хэнийг сонгох вэ?
-Италийн нэг алдартай тамирчин бий. 2015, 2016 оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальтай. Итали дэг сургуулиар буюу нэлээд бөгтийж тулалддаг. Түүнтэй тулалдвал надад үнэтэй хичээл, сургуулилалт болох байх.
-Та хэр мөрөөдөмтгий вэ?
-Мөрөөдөх дуртай. Ургуулан бодохдоо сайн.
-Тав, арван жилийн дараах Б.Цолмон таны төсөөлөлд ямраар буудаг бол?
-Тэр үед дасгалжуулагч, шүүгчийн карьер өндөр байх болов уу. Гэхдээ туялзуур сэлмээ орхилгүй, хичээллэсээр байна. Тив, дэлхийн тэмцээнд оролцоно гэж нарийн төлөвлөсөн зүйл алга. Харин 2020 оны олимпод өрсөлдөх төлөвлөгөөтэй. 10 жилийн дараа туялзуур сэлэмний клубтэй болсон, тэндээ шавь нараа бэлтгэж байгаагаар төсөөлдөг. Мөн мэргэжлээрээ ажиллаад, хажуугаар нь олон улсын тэмцээнүүд шүүвэл сайхан.
-Тэгвэл тамирчин, эсвэл шүүгч байхын алийг нь илүүд үзэх вэ?
-Шүүгчээр хэдийд ч ажиллаж болно. Надад хангалттай хугацаа бий. Харин тамирчид залуу насандаа амжилт гаргах боломжтой шүү дээ.
-Төсөөлье. Дэлгэцийн бүтээлд тулаанчийн дүрд тоглох санал ирвэл хүлээж авах уу?
-Сурталчилгаанд тоглосон туршлагатай учраас татгалзах шалтгаан байхгүй. Туялзуур сэлэмний спортыг сурталчлах, хүмүүст зөв ойлгуулахыг хүсдэг. Тиймээс хүлээж авах байх.
-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Дотнын хүмүүсээ алдахаас эмээдэг. Тамирчин хүний бас нэг айдас бол бэртэл, гэмтэл шүү дээ. Өмнө нь үүнээс маш их айдаг, болгоомжилдог байсан бол одоо тийм биш. Тэгж айх нь ялагдаж буйгаас ялгаагүй гэдгийг би ойлгосон. Өөрөөр хэлбэл, тамирчин хүний хамгийн том дайсан нь айдас юм.
Ж.Сувдмаа