Бичил уурхайчдыг өөр ажлын байранд шилжүүлэх боломж, алтны худалдааг албажуулах, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллгааг таслан зогсооход орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагууд болон бичил уурхайчдад хууль дүрэм, тогтоол шийдвэрийн хүрээнд нэгдсэн ойлголт өгөх зорилготой чуулган өчигдөр боллоо.
Хот хөдөөгийн бичил уурхайчид болон мэргэжлийн байгууллагын 250 гаруй төлөөлөгч оролцсон чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохион байгуулсан юм. Хууль бусаар хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгох гэж үе үетйн Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Гэсэн хэдий ч хууль тогтоол бүрэн цэгцэрч албажаагүй байна. Олборлосон алтаа Монголбанкинд тушаах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй байна. Иймээс тус чуулганаас энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна.
Ц.Мягмарбаяр