Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомстол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна.
Энэ бүгдийн суурь шалтгаан нь бизнес байгууллагуудын үйл ажиллагаа, мөн үйл ажиллагааныхаа үеэр зарцуулж буй их хэмжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс үүдсэн хүлэмжийн хий, байгальд ээлгүй үйлдэл бүхэн болж байгааг өнөөдөр Туушин зочид буудалд болсон "Бизнесийн ногоон гарц" үндэсний чуулганаар ярьж байлаа.
Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээ хандлагаар цааш үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо хоёр дахин давахаар байгаа ажээ.
Зөвхөн энэ жил АНУ-ыг хамарсан Харви хар салхи 170 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээсэн нь Монголын ДНБ-ийг 20 дахин үржүүлсэн хэмжээний алдагдал гэж энэхүү чуулганаар илтгэл тавьсан Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн зөвлөх, MMCG ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ хэллээ.
LEVI's компани нэг өмд үйлдвэрлэхдээ 42 литр ус зарцуулдаг байсан бол инноваци технологи нэвтрүүлж усны хэрэглээгээ 96 хувиар бууруулж, 1 литрээс бага хэмжээний ус зарцуулдаг болсон
Тэрбээр "Нийгмийн сайн сайхан, байгаль орчныхоо төлөө зүтгэж байгаа шинэ дэлхий бүрэлдэн бий болж байна. Бид ногоон эдийн засгийн системийг татвар, зээлээр дэмжих тухай ярьж байсан бол энэ жил томоохон хөшүүргүүд ажиллаад эхэлжээ" гэлээ.
Түүний ярьснаар цаашдаа шатамхай түлшийг бүрэн хэмжээнд хорих чиглэлийг баримталж, уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нөлөөлөх бүх бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон борлуулалтыг 160 оронд хорьжээ. Мөн озоны давхарга хумигдаж байгаа гэсэн мэдээлэл өглөө.
Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангууд ногоон тайланг шаардаж, зөвхөн ийм төслүүдэд хөрөнгө оруулахаа мэдэгдэж, нүүрсний салбараас хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас татгалзаад эхэллээ гэдгийг хэллээ. Түүнчлэн дэлхийн топ 500 компани тогтвортой хөгжлийн тайланг жил бүр гаргаж, байгальд орчинд ээлтэй юу хийснээ ярилцдаг болжээ.
Илтгэлийн үеэр дэлхийд алдартай LEVI's компани нэг өмд үйлдвэрлэхдээ 42 литр ус зарцуулдаг байсан бол инноваци технологи нэвтрүүлж усны хэрэглээгээ 96 хувиар бууруулж, 1 литрээс бага хэмжээний ус зарцуулдаг болсон тухай ярилаа. Усны хэрэглээгээ ингэж бууруулснаар орлого ашиг тэрийг дагаад их хэмжээгээр нэмэгдсэн байна.
Иймд дэлхийн улс орон, бизнесийн байгууллага, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, ногоон хэв загварт шилжих шаардлагатай болж байгааг чуулганы зохион байгуулагчид хэлж байна.
Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн зөвлөх, MMCG ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ:
"Дэлхий дахинд зөвхөн хүлэмжийн хий гэлтгүй байгаль цаг уурын маш олон асуудал бидний оршин тогтнолд заналхийлж байна. Үүнийг дэлхийн томоохон бизнес эрхлэгчид бизнесийн том эрсдэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Маш их хэмжээний үер ус, цаг уурын тогтворгүй байдлыг үзэж байна. Ойн түймэр, утааны асуудал байна.
Их хэрэглэлээ гэхэд айл өрх том үйлдвэр шиг их ус хэрэглэхгүй, цахилгаан их хэрэглэлээ гэхэд уурхай шиг хэрэглэхгүй. Тиймээс бизнесийн байгууллагууд санаачилгыг гартаа авч ногоон бизнесийн менежментэд өөрсдийн бизнесийг оруулах ёстой. Энэ нь байгаль орчинд зориулж хийж байгаа сайн сайхан үйлдэл гэхээс илүү бизнесийн байгууллагуудад илүү хөнгөлөлттэй зээл авах боломж, зардлаа ухаалгаар хэмнэх ОУ-ын стандарт аргачлал. Ингэсний дүнд зөвхөн борлуулалтаар бус зардлын хэмнэлтийг хийснээр бизнесийн үр ашгаа хамгийн багадаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой" гэж харж байна.
Монголын хамгийн сайн хэрэгжүүлсэн компаниуд бас танилцуулж байна. Ногоон бизнесийг зөвхөн санхүүгийн хөшүүрэг талаас нь биш ногоон худалдан авалт, татварын талын өөрчлөлт бүрэн зургаар нь хэлэлцсэн чуулган болж байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийн хүрээнд БОАЖЯ аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийг хамруулсан энэхүү чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүд, энэ чиглэл дэх олон улсын чиг хандлага, бизнесийн боломжийг танилцуулж байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагын төлөөлөл хуваалцлаа.
Чуулганд оролцогчдын дунд "Ногоон бизнес, бодит боломж" хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо.