Энхтайваны гүүрний хашлагыг согтуу жолооч дайрч гэмтээснээс хойш сар шахам хугацаа өнгөрлөө. Явган яваа хүн унаж мэдэхээр аюултай энэ сэтэрхийг хашиж улаан тууз татсан боловч өнөөх нь тасарч, өнөөдөр салхинд сул намирч байна.
Улсын нийслэлийн нүүр царай, “Чингис хаан” нисэх буудалд буусан гадна, дотнын төлөөлөгч зорчдог гол гүүрийг засварлахгүй яагаад ингэж удаж байгааг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Оюунбилэгээс тодруулахад,
Энэ хэрэг ганц согтуу этгээдэд хамааралгүй, гурван машинтай холбоотой юм билээ. Замын цагдаагийн газарт хэрэг нь бүртгэлийн шатандаа явж байна. Энэ асуудал Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар шийдэгдэнэ. Эдгээр хуульд зааснаар улсыг хохиролгүй болгуулж, торгоно. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир хуулийн хариуцлагаа хүлээх юм.
Хэн нэгний буруугаас үүдсэн хохирлыг төрийн байгууллага өөрийн хөрөнгөөр засаж болохгүй. Тиймээс хэрэг шийдэгдэж, буруутай этгээд төлбөрөө барагдуулсны дараа улсыг хохиролгүй болгох ёстой.
Нөгөө талаар хэрэг шалгалтын явцдаа байгаа учир ул мөрийг арилгаж, засаж болохгүй байна. Захирагчийн ажлын албаны өнөө өглөөний шуурхай хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцсэн. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн учир гүүрний сэтэрхийг хүн унахаас сэргийлж, төмөр сараалж татах үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүс өгсөн гэлээ.