Хэнтий /МОНЦАМЭ/. "Хэнтий аймгийн хэмжээнд 3500 төрийн албан хаагч гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн мөнгөн тусламж хүртэнэ" хэмээн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа ярилаа.
Тус аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар хэлэлцсэн төсвийн тодотголоор нэг тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шийдэгдэж орж ирсэн аж. Үүнийг 12 дугаар сарын 20 гэхэд гурван яамны хамтарсан журмын дагуу төрийн албан хаагчдад олгоход бэлэн болжээ.
Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаатай холбогдуулан мөнгөн тусламж олгох асуудлыг УИХ-аас шийдсэн. Нэг албан хаагчид дунджаар 300 000 төгрөгийн мөнгөн тусламж олгохоор шийдсэний дагуу Хэнтий аймагт 3500 төрийн албан хаагч үүнийг авах аж.
Мөн аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар аймаг нөөц бололцоогоо дайчлаад 292 сая төгрөгийн орлогын эх үүсвэр бий болгож, өнгөрсөн төсвийн тодотголоор хөрөнгө дутагдалтай байснаас шалтгаалан хасагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн хөрөнгө оруулагч нартаа олгох, хөрөнгө оруулалтын дутуу ажлуудыг хийж гүйцэтгүүлэх чиглэлээр эх үүсвэрээ батлуулжээ.
Үүнд, Цэнхэрмандал суманд нэгдсэн хяналт шалгалтын төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэдийн уулзалтын нэг цэгийн үйлчилгээний барилга байгуулахад Хэнтий аймгаас тус бүр 50 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байсны үлдэгдэл 15 сая төгрөг гэх мэтээр 200 гаруй сая төгрөгийг тодотголоор шийджээ.