МОСКВА. /ТАСС/. Оросын иргэдийн дөрөвний нэг нь аргагүйн эрхэнд хахууль өгдөг гэдгээ хүлээн зөвшөөрснийг ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас явуулсан санал асуулгын дүн харууллаа гэж тус улсын Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих газрын дарга Александр Русецкий мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
ОХУ-ын Ерөнхий прокурорын газар албан ёсны цахим хуудсаараа дамжуулан 2016 оны 12 дугаар сараас 2017 оны нэгдүгээр сарын хооронд авлигын эсрэг сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогчдын дөрөвний нэг нь аргагүйн эрхэнд хахууль өгдөг гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол дийлэнх буюу 60 хувь нь дээд албан тушаалтнуудад хахууль хэзээ ч өгч байгаагүй гэж мэдэгдсэн байна. Харин 15 хувь нь энэ асуултад хариулаагүй аж.
Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 94 хувь нь хээл хахуульд сөрөг хандлагатай байдаг гэж хариулжээ. Харин хахуульд илүү өртөмтгий газруудаар ард иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц нийтийн аж ахуй, төрийн үйлчилгээний газруудыг болон хууль хяналтын байгууллагуудыг нэрлэсэн байна.