Монголын рок хөгжмийн шаркууд гэгдэх "ХУРД", "НИКИТОН" хамтлагууд хамтран анх удаа "НҮРГЭЭН" тоглолтоо өчигдөр UB PALACE-ийн концертын их танхимд хийлээ.
Эхнээсээ дуустал гурван цаг гаруй тасралтгүй үзэгчдийг дуулуулж, орилуулсан энэ үдэш жинхэнэ РОК НҮРГЭЭН байлаа.
Тоглолтын эхлэлээ хүртэл тэд сүртэй хийж, тайзнаа хамтдаа гарч ирэн амьд хөгжмөөр эзэрхийлж, шууд л үзэгчдийг доргиогоод авав.
Ингээд "Никитон" үргэлжлүүлэн "Үүлэн үст", "Бүсгүй", "Эвтэй Монголын төлөө" зэрэг дуунуудаараа, "Хурд" араас нь "Нулимсаа тэвчье", "Чи минь байгаа болохоор" зэрэг уянгалаг хайрын дуунуудаа дуулахад үзэгчид суудлаасаа босон, гараа өргөцгөөж, залуус хайртыгаа тэврэн үнсэж, хамтдаа найган дуулцгаав.
Тоглолтын хамгийн сэтгэл хөдөлгөм онцгой хэсэг бол хоёр хамтлаг бие биеийнхээ дууг сольж дуулцгаасан юм. Магадгүй үүнийг л үзэгчид хүлээж байсан мэт.
"Никитон" "Хурд"-ын "Чимээгүй ирсэн дурлал"-ыг өөрсдийн хэв маягаар дуулсан бол "Никитон"-ы хамгийн алдартай дуунуудын нэг "Янаг цэцэг"-ийг "Хурд" мөн л уянгалуулах нь содон бөгөөд гайхамшигтай, сонирхол татам байлаа.
"Никитон"-ынхон "Цамцаа тайл"-ахаа мартсангүй. Араас нь хэзээ ч хуучиршгүй "Аяны шувууд", "Хос хунгийн дууль", "Чи минийх" дуунуудаа дуулсан бол "Хурд" шинэ жилийн баярт зориулан "Шинэ жил", "Хамаг Монгол" дуунуудаараа бэлэг барив.
"Хурд" нүргэлсэн үдшийг жинхэнэ метал рокгүйгээр хэрхэн үлдээхэв. Тэд 1994 оны метал дуугаа "Никитон"-ы даралтат хөгжимчин Чинбаатай хамтарлаа. Хариуд нь нүргэлсэн алга ташилт, роккеруудын жинхэнэ хүсэн хүлээсэн мөч байв.
"Хурд"-ын гитарчин Отгонбаяр "Үнэхээр та бүхнээсээ кайф авч байна шүү. Би та нарын суудлаас үздэг ч болоосой" хэмээн сэтгэл хөдлөлөө нуугаагүй юм.
Үргэлжлүүлээд "Никитон"-ыхон "Соёл-Эрдэнэ" "Харанга" "Хурд", "Камертон" зэрэг Монголын хамгийн алдартай хамтлагуудын дуунуудаас хөгжимдөв.
Тоглолт бүхэлдээ сэтгэл хөдөлгөм, дурсамж дүүрэн хит дуунуудаар амьсгална. Тэд тоглолтоо монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон "Халуун элгэн нутаг" дууг хамтдаа дуулж өндөрлүүлэв. Бачка, Цогоо хоёр хамтдаа дуулж, Өөжгий Отгонбаяр хоёр хамтдаа гитардав.
Гурван цаг дагаж дуулаад гарахад хоолой сөөж цааш орчихсон, чихэнд нүргэлсэн хөгжим сонсогдсоор байлаа. Насаараа амьд хөгжимтэй нөхөрлөсөн тэдний тоглолтоос бардамнал, аархал мэдрэгдэнэ.
Энэхүү тоглолт өнөөдөр ч мөн болох бөгөөд дахин давтагдашгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Тэд бут ниргэлээ.