АНУ-ын татварын шинэчлэл авто зах зээлд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна. Тухайлбал, “Toyota Motor”-ийн АНУ дахь салбарын мэдээлснээр зах зээл дэх шинэ автомашины борлуулалт ирэх хоёр жилд ойролцоогоор 16 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь хэдийгээр 2017 оны 17.2 сая ширхгээр хэмжигдэх борлуулалтын таамгаас буурах дүн ч тогтвортой өсөлтөө хадгалах эерэг дүр зураг юм.
"АНУ-ын Засгийн газар татварын шинэчлэлт хийснээр иргэдийн орлогын урсгал нэмэгдэж, авто зах зээлд эрэлт өснө" гэж тус компани тайлбарлажээ. Үүнээс гадна “Toyota Motor” компани ирэх сард болох Детройтын авто шоуны үеэр “Avalon” загварын седан автомашиныхаа шинэчилсэн хувилбарыг танилцуулахаа мэдэгдсэн байна. 2018 оноос “showroom”-үүдээр танилцуулах энэхүү загвар борлуулалтад нь эерэгээр нөлөөлнө гэж тус компани таамаглажээ.
Н.Номин-Эрдэнэ