Энэ онд металлын ханш өссөний дүнд хөнгөн цагаан үйлдвэрлэгчдийн зах зээлийн үнэлгээ огцом нэмэгджээ. Лондоны Металлын биржид хөнгөн цагааны ханш он гарснаас хойш 21 хувиар, БНХАУ-ын зах зээлд 11 хувиар тус тус өссөн нь БНХАУ-ын санаачилсан нийлүүлэлтийн шинэчлэлтэй холбоотой аж. Онцлох компаниудыг дурдвал, Төрийн өмчит “Chalco” компанийн хувьцааны ханш 42 хувиар өсөж, III улирлын ашиг нь жилийн дүнгээр 10 дахин нэмэгджээ.
Харин “Yunnan Aluminum” компанийн хувьцааны ханш 42 хувиар өсөж, цэвэр ашиг нь өнгөрсөн улиралд 111 хувиар нэмэгдсэн байна. “Bloomberg Intelligence”-ийн шинжээчдийн тооцоолсноор БНХАУ энэ өвөл гарцаа танах нь олон улсын зах зээлд үүссэн нийлүүлэлтийн илүүдлийг бууруулаад зогсохгүй үнэ өсгөх давуу талтай юм. Ерөнхийдөө хөнгөн цагааны урт хугацааны төлөвийг гангийг хөнгөн цагаанаар орлуулах автомашины салбарын шинэ хандлага, мөн эрчим хүчний салбарт зэсийн оронд хөнгөн цагааныг ашиглах эрэлт тодорхойлж байна гэж салбарын ажиглагчид үзэж байна.
Э.Эрдэнэтуяа