Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестинчууд Иерусалемийг Израйлийн нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ. Тэрээр “Иерусалем хот 3000 жилийн турш Израйлийн нийслэл байсан бөгөөд өөр хэний ч эзэмшлийнх байгаагүй” гэсэн байна.
АНУ Иерусалемийг Израйлийн нийслэл хэмээн үзсэн явдлын улмаас Арабын ертөнцөд эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн юм. Өчигдөр Ливан дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа жагсаал цуглаан болж, эмх замбараагүй байдал үүсчээ.
Иерусалем хотод нэгэн Палестин иргэн Израйлийн аюулгүйн албаны ажилтныг автобусны буудал дээр хутгалж, хүндээр шархдуулсан бөгөөд удалгүй баривчлагдсан байна.
Парис хотод Францын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Израйлийн Ерөнхий сайд ноён Нетаньяху “Библи гээд номноос та бүхэн энэ асуудлын гаргалгааг харж болно. Библи дээр Еврейчүүдийн түүхийн туршид Иерусалем хотыг Израйлийн нийслэл байсан тухай дурдсан” гэжээ.
Тиймээс Палестинчууд аль болох хурдан бодит байдалтай эвлэрвэл мөн хугацаанд энх тайван тогтох болно хэмээн мэдэгдсэн аж.
Эх сурвалж: BBC