БНХАУ өнгөрсөн 11 дүгээр сард өдөрт дунджаар 735 мянган тонн нүүрс импортолж байсан нь өмнөх сарынхаас 7.1 хувиар өссөн байна. Ингээд сарын нийт дүнгээр 22.05 сая тонн нүүрс импортолсон нь сарын үзүүлэлтээрээ 3.6 хувиар нэмэгджээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад нэг тонн нүүрсний дундаж ханш 4.8 ам.доллараар нэмэгдэж, 84.87 ам.доллар болсон талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
БНХАУ-ын нүүрсний импорт ийнхүү сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрээд байсан бол 11 дүгээр сараас эхлэн эргэн сэргэлээ. "Өвлийн улирлын оргил үе эхэлж байгаа учраас эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүүрсний эрэлт ихсэж байна" гэж “Fenwei Energy”-ийн шинжээчид дүгнэсэн байна. Мөн "БНХАУ-ын Засгийн газар хангалттай нийлүүлэлттэй болохыг чухалчилж байна" гэж үзжээ.
Үүнээс гадна БНХАУ-ын зах зээлд 11 дүгээр сарын сүүлээр гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлж байгаатай зэрэгцээд коксжих нүүрсний ханш сэргэж байгаа талаар sxcoal.com сайт мэдээллээ. Энэ оны 1-11 дүгээр сард БНХАУ нийт 248 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өсөөд байгаа юм. Монгол Улсаас БНХАУ-д гаргаж байгаа нүүрсний экспорт долоодугаар сард огцом буурсан боловч түүнээс хойш сар тутамд тасралтгүй бага багаар нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр аравдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх сарынхаас 17 хувиар өсөж, 2.7 сая тоннд хүрчээ.
Т.Элиса