“Action Crew” орлон тоглогчдын баг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд “Очир таягны эрэлд” тайз, дэлгэц хосолсон хүүхдийн жүжгийг Улаанбаатар чуулгын тайзнаа тоглохоор болжээ.
Тус багийнхан 2012 онд “Шидэт шинэ жил 1” хүүхдийн тоглолтод оролцож байсан туршлагатай бөгөөд хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн бүтээлийг тавихад бэлэн болжээ.
Тэд эхний удаад асрамжийн газрын 400 хүүхдэд үнэ төлбөргүйгээр тоглолтоо хүргэжээ. Орлон тоглогчдын багийн хувьд МУСТА М.Наранбаатар, Г.Цэрэгбаяр, Б.Түвшинбаатар, Б.Даваанямбуу зэрэг 15 уран бүтээлчид хамтран тус жүжгийг тавьжээ. Тэдний хувьд 2008 ооос эхлэн тулааны найруулагч болон орлон тоглогч мэргэжлээр ажиллан жүжигчдийн аюулгүй байдлыг хангаж, хийж чадахгүй эрсдэлтэй хэсгийг хийж гүйцэтгэдэг байна.
Мөн паркур буюу гудамжинд хийдэг спортыг тайзанд дээр жүжигтэй хослуулснаараа онцлог аж.
Жүжгийн талаар дэлгэрэхгүй мэдээллийг та 88486264, 86723094 дугаарын утсаар лавлах боломжтой.