УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон нэр бүхий 22 гишүүн Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох болсонтой холбогдуулан Б.Хурцтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах хүсэлтээ хүргүүлснийг УИХ-аар дэмжсэн.
Ингэснээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулсан Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулагдсан ч сар шахам хугацаанд нам жим болов.
Нийтийн сонсголыг хэрхэх болсон талаар өнөөдөр АН-ын бүлгийн мэдээллийн үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулахад,
"Нийтийн согнсгол зохион байгуулах асуудлыг судлах Ажлын хэсгийнхэн Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдлүүдийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэж найдаж байна" гэв.