Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд “саарал” усны үйлдвэрийг Америкийн буцалтгүй тусламжаар барих талаар өнөөдөр Барилга хот байгуулалтын салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр “Мянганы сорилтын корпораци”-тай хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос танилцууллаа.
Тус тусламжийн хүрээнд гурван төрлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх ажлыг хийх бөгөөд гүний усны худгуудын ашиглалтын нөөцийг нэмэгдүүлэх гэнэ. Мөн зарим газруудад шинээр худаг гаргаж, тоог нь нэмэгдүүлэх ажээ.
Энэхүү төслийн зэрэгцээ шар усны үер, цас бороог тодорхой газар хуримтлуулаад Туул гол руу урсгаж зохиомол аргаар голын түвшинг нэмэгдүүлэх аргачлалыг туршиж үзэх ажил хийх гэж буй гэнэ. Энэхүү аргачлалыг боломжтой бол хэд хэдэн газар туршиж үзэх аж.
Мөн шинээр байгуулах Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд цэвэрлэсэн усыг дахин цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү үйлдвэр нь хоногт 50 мянган куб усыг цэвэршүүлэх хүчин чадалтай ажээ. Дахин цэвэршүүлсэн усыг гүний III, IV цахилгаан станцуудад өгч, дулаанд ашиглах боломж бүрдэх юм байна. Ингэснээр 18 сая метр куб усыг хэмнэх боломжтой ажээ. Гэвч одоогоор дулааны цахилгаан станцид өгөх эсэх нь шийдэгдээгүй аж. Эдгээр төслүүдийн хажуугаар дагалдах жижиг төслүүд ч мөн хэрэгжих юм байна.
Буцалтгүй тусламж удахгүй музейд тавигдах нэр томъёо.
Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан 600 тонн лаг, ирээдүйд гарах лагийг хэрхэх тухай мастер төвлөгөөг боловсруулж байна. Зөвхөн мастер төлөвлөгөө гэж яригдаж байгаа ч тодорхой хэмжээний санхүүжилт авах талаар МСС-аас олгож өгөхийг хүсч байгаа ажээ.
"Буцалтгүй тусламж удахгүй музейд тавигдах нэр томъёо. Учир нь буцалтгүй тусламжууд хумигдаж, ойрын гурваас таван жилийн дараа үгүй болно гэж үзэж байна. Тиймээс энэ тусламжид бид талархалтай хандаж байна" гэж Э.Содонтогос дарга хэллээ.
Тэрбээр Монголын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулах хоёр дахь компакт гэрээний ажлын явцын талаар ийнхүү танилцуулахдаа 2018 оны эхний хагас жилд багтаагаад гэрээгээ зурахаар бэлдэж байгаа тухай хэлсэн юм.
"2018 оны сүүлээс, амжихгүй бол 2019 оноос буцалтгүй тусламжийн эхний хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ. Нийт 350 сая ам. долларын төсөл хөтөлбөрүүд таван жилийн хугацаанд хэрэгжинэ " гэлээ.