Барилга хот байгуулалтын салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр өнөөдөр барилгын салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.
Энэ үеэр Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээс 2018 онд утаатай тэмцэх ажлын хүрээнд ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа талаар асуухад:
-Утаа болон хөрсний бохирдлыг бууруулахад хамгийн бодитой ажил бол дэд бүтэцжүүлэх. Энэ хүрээнд Улаанбаатар хот дэд бүтцийн бүтээн байгуулалтад 74 тэрбум гаруй төгрөг төсөвлөөд байна.
Бид гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх эхний ажлыг хийж байна. Дэд бүтцийн төв байгуулж, дулаан, цэвэр ус, бохирын системд 200-300 өрхийг холбох ажил эхлүүлнэ. Зөвхөн дулаанд холбоод зогсохгүй, тэндээ авто зам тавьж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах иж бүрэн бүтээн байгуулалт хийх юм. Өөрөөр хэлбэл гэр хорооллыг ирээдүйн таун хаус хороолол болгох эхний ажлууд энэ байх болно.
-Бүтээн байгуулалтыг хийхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Хамгийн том бэрхшээл бол санхүүгийн асуудал. Санхүү хангалттай бус, хязгаарлагдмал байна. Хоёрдугаарт, иргэдийн оролцоог сайн нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн гүйцэтгэж байгаа компаниудын ажлын чанарын асуудал. Аливаа тендерт оролцоод гүйцэтгэж байгаа компаниудын чанарт онцгойлон анхаарч байна.
Мөн шилжилт хөдөлгөөнийг зогсоон хязгаарласнаар бид зах хязгааргүй тэлж байсан тэлэлтийг түр хэмжээгээр барьж байна. Энэ хүрээнд дахин төлөвлөлт, гэр хорооллын дэд бүтцүүд, замбарааүй тэлсэн байдлыг бид засаж янзлах шаардлагатай.