Өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт.
-Төрийн ордны "В" танхимд 09-11.00 цагт “Монгол Улсад Халдварт бус өвчнийг бууруулахад хөрөнгө оруулалтын өгөөж, эдийн засгийн тооцооллын үр дүн”-г танилцуулах дээд хэмжээний уулзалтыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ хамтран зохион байгуулна. Тус уулзалтад МУ дахь Гадаадын элчин сайдууд, яамдын сайдууд, УИХ-ын гишүүд, ТББ-ын төлөөлөл оролцоно.
-Глоб Интернэшнл төв БСШУСЯ-тай хамтран “Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт бодлогын зөвлөгөөн зохион байгуулна. Зөвлөгөөнд оролцогчид Архангай, Булган, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 14 сумын сургуульд хэрэгжиж буй төслийн үр дүн, сайн туршлагатай танилцан боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах, хэрэгжүүлэх арга зам, салбарын онцлох олон чухал асуудлыг нээлттэй хэлэлцэнэ.
09.30 цагт.
-Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах судалгааг дэлхийн банкнаас хийжээ. Судалгааны дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг ШУТИС- ийн төв байранд болно.
10.00 цагт.
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд 10-14 цагт их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” сэдэвт илтгэлийн тэмцээн болон хог хаягдлын үзэсгэлэн гарна.
11.00 цагт.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр явуулж буй “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал тус яамны хурлын танхимд болно.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын Гуравдугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.
14.00 цагт.
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд 14-17.00 цагт "Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг болно.