Монгол Улсын баруун хязгаар, Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0214 дүгээр ангийг зорилоо. Тус анги нь аймгийн төвөөс алслагдсан, 1998 онд Монгол Улсын баатар Дүгэрийн Гуулингийн нэрэмжит, 2013 онд Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан, зургаан хилчин баатар, олон генерал, офицерыг төрүүлсэн, ууган отрядын нэг юм байна.
Сурвалжлах багийнхан оройн 20:30 цагт тус ангид ирж буудаллан цайны газарт ороход цагаан цамц, костюм өмссөн хоёр залуу цай, хоол зөөж, цаад өрөөнд эрчүүд хоол хийж байгаа нь их л содон харагдаж байлаа. Бүсгүйчүүд огт харагдсангүй. Үүнийг мэдсэн юм шиг захирагчийн орлогч, Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга, дэд хурандаа С.Баатархүү “Манайх бүх эмэгтэйчүүдээ анги дээр татаад авчирсан байгаа. Гурав хоногийн зөвлөгөөнтэй учраас эрчүүд маань эхнэрүүдийнхээ ажлыг хийж байгаа юм” хэмээн тайлбарлав.
Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0214 дүгээр ангийн алдарт дуучин П.Адарсүрэнгийн нэрэмжит Соёлын төвд өнгө өнгийн дээл өмсч энгэртээ одон, медалиа зүүсэн, дугуй цагаан малгайгаар гоёсон бүсгүйчүүд цугласан байлаа. Энэ бол “Хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн зөвлөгөөн”-д оролцохоор ирсэн үе үеийн 120 гаруй хилчин бүсгүй юм. Зөвлөгөөнийг нээж ангийн захирагч, хурандаа Д.Ганхуяг “Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад эрчүүдтэй мөр зэрэгцэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн хилчин бүсгүйчүүд, байгууллагын нүүр царай болсон хилчин эмэгтэйчүүд ажил, амьдралын туршлагаа хуваалцсан, эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл хэргийнхээ үр дүнг хэлэлцэхээр нэг дор хуран цугларч арга зүйн зөвлөгөөнөө эхлүүлж байна.
Ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл өнгөрсөн жилүүдэд хил хамгаалах байгууллагын тэргүүний ангиар шалгарч байсан. Их амжилтын буухиагаа үргэлжлүүлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон сайхан бүтээлч ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Бид дуртай ажлаа хийж байгаа. Үүний ард эмэгтэйчүүд байдаг. Та бүхэн ажлаа сайн хийж байвал, та нарын минь ажил сайн байвал бидний ажил сайн байдаг юм. Та нар минь сайн ажиллаж, сайхан амьдарч байвал бидний ажил өөдрөг байна. Та нартаа баярлалаа” гэв.
Эх орныхоо баруун өмнөд хязгаарыг сахин хамгаалах нэр төртэй, хариуцлагатай албанд эрчүүдийнхээ хамтаар хүчин зүтгэж буй хилчин бүсгүйчүүддээ хандаж Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ахлах дэслэгч Т.Жаргалханд “Ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл анги, байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Бид хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхи оролцоог сайжруулах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, дуу хоолойг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх зорилго тавин ажиллалаа.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдынхаа алба хаах урам зоригийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг дэмжих, хөгжүүлэх, ажилтнуудын хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, төрөл бүрийн дугуйлан хичээллүүлэх гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа зохион байгууллаа. Түүнчлэн “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”, сум, орон нутгийн олон нийтийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүл, нийгмийн хэлтсийн дэргэдэх сургалтын төвд хилийн заставаас таван албан хаагчийг хамруулж хүүхэд харах үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч хилийн заставуудад хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн Хууль зүйн яамнаас зохион байгуулсан Хууль сахиулагч эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалтад дэслэгч Мөнхтуяа оролцож туршлага судаллаа.
Хүн эмнэлгийн эмэгтэйчүүд өөрсдийн санаачлагаар орон нутагт ургадаг эмийн ургамлуудыг түүж боловсруулан хугацаат цэргийн албан хаагчдад эмчилгээний зориулалтаар ашиглаж байна. Мөн эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг улирал бүр зохион байгуулж дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай албан хаагчдыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт ангийн зардлаар хүргэж оношилгоо, шинжилгээ хийлгэлээ. Эмэгтэйчүүдийн зөвлөл нь тэмцээн уралдаан, тэмдэглэлт баярын өдрүүдэд хэсэг хэсгээрээ хамтран хоол зууш хийн түүнийгээ борлуулж зөвлөлийнхөө хуримтлалыг нэмэгдүүлж ажилласан. Энэ бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт бүсгүйчүүд болон бидний санал, санаачилгыг дэмжин ажилладаг ангийн удирдлага, хамт олондоо талархаж байна. Хилчин бүсгүйчүүд хаана ч, ямар ч ажлыг хийж түүнийхээ үр дүнг үзэж чаддаг ажилсаг, хичээнгүй, авхаалжтай, зорилго тэмүүлэлтэй гэдгийг хэлэх нь зүйтэй гэв.
Мөн тэрээр хилчний нөмөр, түшиг тулгуур, хүүхдийн сайн ээж, хамт олны итгэлт нөхөр болсон хилчин бүсгүйчүүддээ ажлын амжилт хүслээ. Энэ үеэр бусдыгаа манлайлсан эмэгтэйчүүдээ “Хилчний алдар II”, “Хилийн төлөө” тэмдэг болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшуулсан юм. Тогооч Л.Саранцэцэгт таван ханатай өргөө цагаан гэрийг хүлээлгэж өгсөн. Тэрээр охин, хүү хоёрын хамт амьдардаг байна. Энэ ангийн хүнсний албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн ажээ. Мөн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан өрх толгойлсон гурван албан хаагчийн долоон хүүхдэд Төрийн банкны “Капитал хадгаламж” нээж, тус бүр 111 мянган төгрөг байршуулсан хадгаламжийн дэвтрийг гардуулж өгсөн юм.
Алтай сумын Засаг даргын орлогч Т.Баярцэцэг: ХИЛЧИДТЭЙГЭЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХАМТРАН ХИЙЖ БАЙНА
-“Хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаад сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар, Аж нутгийнхаа иргэдийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа баруун өмнөд хилийг хилчин дайчидтай мөр зэрэгцэн ажиллаж, гэр бүл, хань ижил, үр хүүхдээ халамжлах, өсгөх ажлаа умарталгүй ажил үүргээ гүйцэтгэж байдаг хилчин бүсгүйчүүдээрээ бахархаж байна. Өнөөдрийн арга зүйн зөвлөгөөнд өндөр ач холбогдол өгч олон арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж байгаа эмэгтэйчүүдийн зөвлөл, ангийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье. Эрчим хүч, интернэтийн хэрэглээ хязгаарлагдмал байдлыг эс тооцвол бид хөрш зэргэлдээ сумынхнаас бүх зүйлээрээ илүү гэдэгт итгэлтэй байдаг шүү. Алс хязгаар нутагт бүтээн байгуулалтын ажлыг хилчидтэйгээ, хилчин эмэгтэйчүүдтэйгээ хамтран хийж байгаад баяртай байдаг. Манайх өнгөрсөн жил гурван заставын ой болсон. Бид ямар нэгэн ажил, арга хэмжээг хилийн цэрэг, сум гэлгүйгээр сум, орон нутагт ямар ажлын хэсэг, бүрэлдэхүүн ирнэ тэр хэмжээгээр хамтран нэгдэн ажилладаг.
“АЛДАРТ ЭХ”-ЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Зөвлөгөөний үеэр нэгэн онцлог арга хэмжээ болсон нь ангийн удирдлагууд ангийнхаа “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн нь бахархмаар үйл явдал байлаа. Энэ ангид одонтой 24 ээж байдаг ажээ. Одонтой ээжүүдийн хамгийн ахмад нь 80 настай Х.Дэжид гуай байв. Тэрээр дөрвөн хүү, таван охин өсгөж хүмүүжүүлсэн буянтан аж. Түүний үр хүүхэд, ач гуч нь Монголын өнцөг булан бүрт улсынхаа аюулгүй байдлыг хамгаалж байгаа гэсэн юм.
“Алдарт эх”-ийн одонт Д.Цэрмаа: ХИЛЧИН БОЛСНООРОО БАХАРХДАГ
-Би 22 настайдаа эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаад нөхөртэйгөө танилцаж, хилийн цэрэгт ирж тогоочоор 30 жил ажилласан. Хилчин болсноороо бахархдаг. Тэтгэвэрт гарахдаа шавь Л.Саранцэцэгт халаагаа өгсөн. Гурван охин, хоёр хүү төрүүлсэн. Энэ олон сайхан хилчидтэй, хилчин эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн ажилласандаа баярлаж явдаг. Энд хуран цугларсан хилчин эмэгтэйчүүддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Алдарт эх Д.Нэргүй: ХИЛЧИН ЭМЭГТЭЙ НӨХРИЙНХӨӨ АР ТАЛЫН НАЙДВАРТАЙ ХАМГААЛАГЧ НЬ
-Анги, хамт олон, эмэгтэйчүүд маань биднийг хүлээж аваад цугларалт, зөвлөгөөн зохион байгуулж байгаад талархаж байна. Би хил дээр 17 жил ажилласан. Анх нөхрөө дагаж ирэхэд цэргийн хувцас сайхан санагддаг байсан. Хилийн заставт нөхөртэйгөө мөр зэрэгцэн хил дээр ажиллаж байна. Хилчин эмэгтэйн давуу чанар нь ар гэр, нөхрийнхөө ар талыг найдвартай хамгаалах ёстой гэж боддог. Би хилийн заставт угаагч, оёдолчин, ариун цэврийн зааварлагч, багш, тогооч хийж байсан. Отрядад гурван жил ажиллаж байгаад нөхрийгөө тэтгэвэрт гарахад нь мөн гэртээ сууж “Алтайн хүдэр” компанид тогоочоор ажиллаж байна гэсэн юм.
АВЬЯАСЛАГ, УРАН БҮСГҮЙЧҮҮД
Үүний дараа Алтай сумын Соёлын төвд хилчин эмэгтэйчүүдийн урласан эсгий урлал, хатгамал, үндэсний хувцас, олон төрлийн хоол, зууш, гурилан бүтээгдэхүүнийг дэлгэж тавьсан байв. Хилийн 0214 дүгээр анги зургаан хэсэгтэй бөгөөд эмэгтэйчүүдийг зургаан нөхөрлөл болгон хуваажээ. Тэдний хийсэн бүтээлүүд олны хүндэтгэлийг хүлээж, нутгийн иргэд сонирхсон бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байлаа. Мөн энэ үеэр нутгийн удирдлага, иргэдийн саналаар аль нөхөрлөлийн гар урлал, хоол сайн болсныг шалгаруулахад VI нөхөрлөл хоолны төрөлд “Хамгийн хамгийн”-аар, дэд байрыг IV нөхөрлөл хамгийн эрэлттэй хоолоор шалгарав. Харин гар урлалын төрөлд III нөхөрлөлийн “Туузан хатгамал” алтан медаль, V нөхөрлөл эсгий урлалаар мөнгөн медаль авсан бол тусгай шагналыг ахмад хилчин Б.Чанцалмаа үндэсний хувцсаар, хүн эмнэлгийн албаны дүн бүртгэгч бага эмч, ахлах дэслэгч В.Цэрэндулам эсгий урлалаар хүртсэн юм.
Хилчин бүсгүйчүүд оёж хатгахаас гадна их авьяаслаг ажээ. Төлөвлөгөөний дагуу зургаан хүний бүрэлдэхүүнтэй караоке тэмцээн зохион байгуулж багийн мэндчилгээ, багийн ахлагч нар ардын дууг сугалаагаар, дуэт дуу, гоцлол гадаад дуу, аяыг таах журмаар явагдав. Үүнээс гадна багуудын хувцаслалт, өөрийн онцлогийг харуулсан нэр, эмблем, тайзны соёлыг шүүгч нар харж байлаа. Тэмцээний дүн гарахад дэд ахлагч З.Ундралмаа ахлагчтай “Хилчин цэцэгс” баг түрүүлж, “Ялгуун эгшиг”, “Эрхэмсэг” баг удаалсан юм. Тэмцээний дараа ирсэн зочид төлөөлөгчдийг гайхшруулсан нэг зүйл цэргийн ангийн Соёлын төвд боллоо. Энэ бол эмэгтэйчүүддээ зориулж тус ангийн эрэгтэйчүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолт байв.
Соёлын төвийн дарга, ахлах дэслэгч Г.Сүхбаатар “Нутгийн үнэртэй салхи” дууг дуулж эхэлмэгц улаан хөшиг нээгдэж цагаан цамц, хар эрвээхий зангиа, хар хүрмээр ижилссэн залуус хоёр эгнээ болон зогсч дуулахад зарим бүсгүй нөхрүүдээ таньсангүй гэж байлаа. Сэтгэл нь хөдөлсөн бүсгүйчүүд маань тоглолтыг дуустал гараа хорстол алга ташиж, нүдэндээ баярын нулимстай өндөрлүүллээ. Тоглолтод ангийн захирагчаас эхлээд жолооч хүртэл бүх эрэгтэй албан хаагч оролцсон нь бүсгүйчүүддээ барьсан хамгийн том бэлэг байлаа.
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ БОЛОН ХАРИЛЦААНЫ ТАЛААР НОМЫН ДУУ СОНСЛОО
Зөвлөгөөний хоёр дахь өдөр сургалтаар эхэллээ. Хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн зөвлөгөөний хүрээнд бүсгүйчүүддээ зориулж хувь хүний хөгжил болон харилцааны талаар Хувь хүний хөгжлийн институтийн багш М.Эрдэнэчимэг сургалт явуулсан юм. Хил хамгаалах байгууллагын ар тал болсон хилчин бүсгүйчүүд маань алслагдсан газар амьдардаг болохоор тэр бүр сургалт, хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Энэ сургалтыг явуулсан нь сэтгэл зүйн хувьд тэднийг дэмжих юм хэмээн захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Ц.Цэнднэрэн ярьж байсан. Сургалтын дараа монгол эмэгтэйн шинж чанарыг хадгалан залуу үедээ өвлүүлэн үлдээх, өв уламжлал, танин мэдэхүйн мэдлэг, гоо зүй олгох зорилгоор “Монголжингоо” тэмцээнийг зургаан үе шаттай зохион байгуулав.
Бүсгүйчүүд өөрсдийн урласан хувцас, гоёл чимэглэлээр эртний хатдын дүрд хувирч мэндчилгээ дэвшүүлж, “Хэрэв би эр хүн байсан бол” сэдэвт таван минутын жүжигчилсэн тоглолт, багууд авьяасаа үзүүлж байх зуур эсгэсэн хүүхдийн баривч оёх даалгаврыг өглөө. Ямартай ч заасан хугацаанд багийнхан баривчийг богино хугацаанд гараараа оёж чадлаа. Тэд баривчаа оёж дуусгаад ангийнхаа шинээр мэндэлсэн хүүхдүүдэд өгнө гэв. Тэмцээний дүн гарч тэргүүн байрыг “Эрхэмсэг”, дэд байрт “Эх хатад”, III байрыг “Дангина” баг эзэлсэн юм. Харин гурав дахь өдөр багуудын дунд зохион байгуулсан гарын бөмбөгийн тэмцээнд IV хэсгийн дэслэгч А.Пүрэвсүрэн ахлагчтай баг түрүүлж удаах байрыг I хэсгийн ахлах дэслэгч В.Цэрэндулам, II хэсгийн ахлах дэслэгч Ц.Номин-Эрдэнэ ахлагчтай баг эзэлснээр энэ удаагийн зөвлөгөөний үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Тус ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл нь зургаан хэсгийн зохион байгуулалттай үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Заставууд нь хэсэг хэсэгтээ харъяалагдаж үйл ажиллагаанд оролцдог байна. Мөн ахмад хилчин, ажил эрхэлдэг болон ажил эрхэлдэггүй гэр бүл гэсэн 100 эмэгтэйтэй. Хоёр жилд нэг удаа эмэгтэйчүүдийнхээ арга зүйн зөвлөгөөнийг зохион байгуулж, ирэх онд хийх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцлээ.
Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0214 дүгээр ангийн 80 хувь нь залуучууд байдаг ажээ. Тиймээс удирдлагын зүгээс албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж ангийнхаа нэг барилгыг хүүхдийн цэцэрлэг болгож 40 хүүхдийг хамруулжээ. Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүүхдийн тоглоомыг шинэчилсэн байна. Тус цэцэрлэг нь хоёр бүлэгтэй, 1-5 насны хүүхдүүд сургуулийн өмнөх болосврол эзэмшиж байгаа аж. Энэ цэцэрлэгт нэг туслах багш, мэргэжлийн нэг багш ажиллаж байгаа бөгөөд эцэг эх нь ажилтай үед туслах багш нь уртасгасан цагаар ажилладаг гэж байв.
Р.Оюун