-Хүүхдүүдийн 90, жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувьд Д аминдэм хангалтгүй-
Агаарын бохирдол, цусан дахь хар тугалгын хэмжээ гээд эцэг эхчүүдийн санаа зовоох асуудал мундахгүй. Тэгвэл бас нэг анхаарал хандуулах асуудал нь Д аминдэмийн дутал.
2016 оны “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны дүнгээр хүүхэд, жирэмсэн эмэгтэй, эрчүүдийн дунд ч Д аминдэмийн дутал өндөр түвшинд гарчээ.
ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДӨРӨВХӨН ХУВЬД Д АМИНДЭМ ХЭВИЙН ГЭЖЭЭ
Дээрх судалгааны дүнгээр 6-59 сартай хүүхдийн 61 хувь Д аминдэм дуталтай, 28.9 хувь нөөц багатай буюу нийт хүүхдийн 90 орчим хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй байна. Түүнчлэн 5 хүртэлх насны хүүхдийн 75 хувьд рахитын эмнэлзүйн сонгомол 16 шинжийн аль нэг шинж илэрсэн нь ужиг, хүнд хэлбэрийн Д аминдэм дутал түгээмэл байгааг харуулж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75 хувь Д аминдэм дуталтай, 20 хувь нөөц багатай буюу нийт эмэгтэйчүүдийн 95 хувь Д аминдэмийн хангамж хангалтгүй түвшинд байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэйчүүдийн дөрөвхөн хувьд энэ аминдэм хэвийн гэсэн үзүүлэлт гарсан нь анхаарах ёстой асуудал болоод байна.
Д АМИН ДЭМ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Манай улс дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тул Монгол хүн жилийн ихэнх хугацаанд наранд биеэ ил гаргах боломжгүй, нарны ташуу тусгалын улмаас биед шингэх хэт ягаан туяаны эрчим нь арьсан дор Д аминдэм нийлэгжих хангалттай түвшинд хүрч чаддаггүй байна.
Хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг
Мөн өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй байдаг нь хэт ягаан туяаны шингээлтийг бууруулдаг. Д аминдэмээр баялаг хүнсийг бараг хэрэглэдэггүй, зах зээлд Д аминдэмээр баяжуулсан хүнсний хангамж хангалтгүй байдаг зэргээс шалтгаалан Монгол хүн Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй аж.
Бид Д аминдэм дутагдсанаар майга эсвэл саруй хөлтэй болоход нөлөөлдөг гэж боддог. Тэгвэл хүний бие махбод дахь Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэл нэмэгддэг байна.
Мөн Д аминдэм нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч болдог учраас маш чухал. Тиймээс эрүүл байхын тулд Д аминдэмийг хэвийн хэмжээнд байлгах зайлшгүй шаардлагатай.
2015 ОНООС ХОЙШ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД Д АМИНДЭМИЙН ХАНГАЛТ ИРЭЭГҮЙ
Д аминдэмийн дутал зөвхөн орлого багатай өрхүүдэд хамаатай гэж та бодож байна уу. Тэгвэл үгүй юм. Судалгааны дүнгээр өрхийн орлогоос үл хамааран Д аминдэм хангалтгүй, дуталтай байгааг харуулжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгодог байсан Д аминдэмийг олголгүй хоёр жил болсон.
Сарын хэрэглээ нь 7000 төгрөг байдаг Д аминдэмийг 50 хувь хөнгөлж авах боломжтой
Энэ талаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны ӨЭМТ-ийн их эмч Л.Насанжаргал, “Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан Д2 төрлийн аминдэмийг өгдөг байсан. Д аминдэм нь зуны улиралд арьсан дээр нийлэгжиж, хэрэгцээт газраа ашиглагдаж байх ёстой. Манай монгол экватороос хол оршдог болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад хүүхэд төдийгүй насанд хүрэгсэд ч нэмэлтээр авч байх ёстой. Д аминдэмийг хэрэглэснээр стресс, олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 2015 оноос хойш Д аминдэмээр хангаагүй. Миний хариуцдаг өрхүүд дунд Д аминдэмийн эмчилгээтэй 25 орчим хүүхэд байна” хэмээн ярьсан юм.
Хангалт байхгүй хоёр жил болсон учраас өрхийн эмч нар амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн бага насны хүүхдүүд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр авах Д аминдэмийг санал болгодог байна. Ингэснээр гадуур дунджаар сарын хэрэглээ нь 7000 төгрөг байдаг Д аминдэмийг 50 хувь хөнгөлж авах боломжтой болдог аж.
ТӨСӨВ БАТЛАГДЧИХВАЛ 10 ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ИРНЭ
Нас харгалзахгүй Д аминдэм хангалтгүй түвшинд байгааг судалгаа харуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгодог Д аминдэм хэзээнээс олгож эхлэх талаар Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын мэргэжилтэн, анагаах ухааны доктор Б.Бямбатогтохоос тодруулахад,
-Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаар дамжуулан 336 мянган хүн тун Д аминдэмийг авах тушаал нь гарчихсан. Санхүүжилт нь орчихвол 10 долоо хоногийн дараа ирнэ.
Өмнө нь гурав хүртэлх насны хүүхдүүдэд Д2 аминдэм өгдөг байсан. Гэвч энэ нь үр дүн муутай байсан учраас дэлхий нийтэд хэрэглэж буй Д3 аминдэмийг өгөхөөр энэ удаагийн захиалгадаа тусгасан. Энэ нь өмнөхөөс 2-3 дахин өндөр үнэтэй ч үйлчилгээ тэр хэрээр өндөр.
“Хүн амын хоол тэжээлийн байдал” V судалгаанд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэм хангалтгүй байгааг нотолсон. Тэгэхээр бид одоо ирэх аминдэмийг жирэмсэн, хөхүүл эхчүүд эсвэл хүүхдүүдэд өгөх шаардлагатай гэж харж байна. Гэвч эдгээр хүн амыг хангана гэвэл нийт 500 гаруй мянган хүнд шаардлагатай болно. Тиймээс Д аминдэм ирсний дараа эрдэмтдийн баг ажиллаж алинд нь өгвөл илүү үр дүнтэй байх талаар судлах юм. Эрдэмтэд эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх учраас жирэмсэн ээжүүдийг хангавал яасан юм гэсэн санал гаргаж байна. Гэхдээ эцсийн байдлаар шийдээгүй. Хүн амын насны түвшингээс үл хамаараад Д аминдэм хангалтгүй байна. Гэхдээ бүгдийг нь хангах санхүүгийн боломж Засгийн газарт байхгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ Д аминдэм уулгах, хүнсээр дамжуулан өдрийн хэрэгцээг нь хангаж байх хэрэгтэй.
Д аминдэмийн дутлаас сэргийлэх хамгийн амар бөгөөд үр дүнтэй арга нь хүнсэнд нэмэлтээр хийх
Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан Д аминдэм олгохгүй байгаа ч өдөрт авах ёстой тунгийн 50 хувийг багтаасан бичил тэжээлийн бэлдмэлийг олгож байна. Хүмүүс үүнийг үнэгүй гэж хараад хэрэглэхгүй байна. Гэтэл үүнд шаардлагатай аминдэмүүдийг багтаасан гэдгийг хэлэх нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд ч мөн адил олон найрлагат бичил тэжээлийн шахмалыг уух хэрэгтэй” гэсэн юм.
Мөн тэрбээр Д аминдэмийн дутлаас сэргийлэх хамгийн амар бөгөөд үр дүнтэй арга нь хүнсэнд нэмэлтээр хийх арга гэдгийг хэлж байв. Өөрөөр хэлбэл гурил, сүүг баяжуулах арга нөлөө ихтэй бөгөөд иодын дутлыг хүнсний давсыг иоджуулсанаар зогсоож чадсантай адил учраас энэ талаар судалж байгаа аж.
Өдөрт
- 0-12 сартай хүүхэд 10 мкг,
- түүнээс дээш насныхан 15 мкг Д аминдэмийг хэрэглэх ёстой бөгөөд 1 мкг нь 40 олон улсын нэгж аминдэм Д-тэй тэнцэх юм. Эцэг эхчүүд Д аминдэмийг хүүхдэдээ болон өөртөө хэрэглэхээс өмнө шинжилгээ өгөх хэрэгтэй юм байна.