Малайзын Куала Лумпур хотод болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд Монголоос 78 хүүхэд оролцож, Гранд чемпион 1, Чемпион 2, алтан цом 17, мөнгөн цом 27, хүрэл цом 20 хүүхэд хүртжээ.
Арванхоёрдугаар сарын 10, 11-нд болсон энэ тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 8500 хүүхэд оролцсон бөгөөд манай хүүхдүүд багаараа хүрэл медаль хүртсэн байна.
Цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд “Таяа” хүүхэд хөгжлийн академийн дэргэдэх Соробан сампингийн сургалтын төвийн 5-14 насны шилдэг хүүхдүүд оролцжээ.
“Тэмцээний даалгавар долоон түвшин тус бүрт өөр өөр. Найман минутад 200 бодлого бодох нэг даалгавар байх жишээтэй” гэж тус академийн төв салбарын менежер Н.Сарантуяа товч тайлбарлав. Тэмцээнд оролцсон хүүхдүүд энэ сарын 14, 15-нд эх орондоо ирэх юм.