Улсын хэмжээнд 2017 оны эхний 11 сард 67389 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 67795 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 4454 буюу 6.2 хувиар, амьд төрсөн хүүхэд 4405 буюу 6.1 хувиар буурсан байна.
Энэ оны арваннэгдүгээр сард 6572 эх амаржиж, 6608 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 142-оор, хүүхдийн тоо 161-ээр нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний 11 сард 923 болж, өмнөх оны мөн үеэс 299-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1124 болж, өмнөх оны мөн үеэс 384-өөр буурчээ.
Нялхсын эндэгдэл энэ оны 11 дүгээр сард 74 болж, өмнөх сараас 8-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 90 болж, 8-аар тус тус буурсан байна.