Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргасан анхааруулга самбарыг хүний эрхийн мэдрэмжгүй сурталчилгаа хэмээн үзэж даруй буулгахыг шаарджээ.
Тус самбарыг Яармагийн зам дээр байрлуулсан бөгөөд Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооноос Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байна.
Гомдолд “Хүний Эрхийн хандлагаар хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүний ялгаатай байдлын нэг хэлбэр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь сул дорой, эсвэл хэн нэгний буруутай үйлдлийн золиос биш гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч конвенцийг баталж хууль гаргасан. Үүнийг ХУД-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөнд сануулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенцийн зарчимд нийцэхгүй, хүний эрхийг зөрчсөн самбарыг даруй авахыг шаардаж байна" гэжээ.