“Монгол улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” сэдэвт судалгааны ажлын тайланг өнөөдөр танилцууллаа. Тус судалгааг Профессор Н.Тунгалаг удирдан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Бизнесийн их сургуулийн эрдэмтэн багш нарын хамт Монгол улсын татварын системд дорвитой шинэчлэл хийх суурийг тавих, татварын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг судалгаа шинжилгээний дэвшилтэт арга, загваруудыг ашиглан дүгнэлт гарган, цаашид сайжруулах арга замыг тодорхойлох зорилготойгоор гаргажээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Судалгааны гол онцлог нь хөрөнгийн бирж дээр ашигладаг багцын онолыг манай докторууд төсөв дээр ашигласанд байгаа юм. Бид сүүлийн 8 жил зөв хөрөнгө оруулалтыг хийж чадаагүйн улмаас хөрөнгө оруулалт царцсан, дутсан. Хэрэв тухайн үед энэ онолыг ашигласан бол эрсдэлээс гарах боломж бидэнд байсан. Одоогоор татварын 3 хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тиймээс бид УИХ-д санал тавьж, энэ ажилд бид багцын онолын загвараараа ажиллах төлөвлөгөөтэй байна гэлээ.
Бид “Монгол улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” сэдэвт судалгааг орлого, зарлагын бүтцийг оновчлох аргазүйг боловсруулах, турших, тооцоолол хийн үр дүн гаргах тал руу түлхүү чиглүүлэн хийсэн. Саяхан хийсэн “Монголын бизнесийн орчны судалгаа”- аар судалгаанд оролцсон татвар төлөгч компаниудын 57,5 хувь нь татварын орчин тааламжгүй гэж үзсэн.
Мөн 28 хувь нь Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний нэг нь татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх гэж хариулсан зэргээр энэ төрлийн судалгаа хэрэгцээтэй нь нотлогдож байгаа юм.
Судалгааны үр дүнд татварын системийг төгөлдөржүүлэх, татварын гол үүрэг болох санхүүгийн үүрэг, төсвийн орлого, зарлагыг оновчлох арга, аргачлал, зөвлөмж, гүйцэтгэх зааварчилгааг судалгаагаар гарсан гэдгийг судалгааны багийн ахлагч Профессор Н.Тунгалаг тайлбарлалаа. Мөн дэлхийн улс орнуудад татвар ногдуулж, хураах “Татвараа өөрөө тодорхойлон төлөх”, “Татварын алба тодорхойлж төлүүлэх” гэсэн хоёр систем хэрэглэж байгаа.
1992 онд татварын хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш татвараа өөрөө тодорхойлж төлөх тогтолцоог хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрлээ.
Монгол улсад 1992 онд татварын хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш татвараа өөрөө тодорхойлж төлөх тогтолцоог хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрлээ. Тайлангаар татвараа өөрөө тодорхойлон төлөх тогтолцоо нэг талаас татвар төлөх ардчилсан үзэл санаанд, нөгөө талаас татвар хураалтын төрийн зардлыг багасгах шаардлагад нийцдэг. Иймд зах зээл хөгжсэн болон хөгжиж байгаа орнуудад өргөн хэрэглэгддэг нийтлэг арга юм байна.
Татвараа өөрөө тодорхойлон төлөх аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэг талаас иргэдийн татварын талаарх мэдлэг боловсрол өндөр байх, сайн дураар татварын хууль тогтоомжийг сахих, татварын тайлангаа үнэн зөв гаргах нь чухал. Нөгөө талаас татвар төлөгчдийн татвар төлөх хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлогыг төр хэрэгжүүлдэг байх шаардлагатай аж.
Цаашид бодлого боловсруулагчид төсвийн орлого, зарлагын бүтэц, татварын оновчлолд судлаачдын санал болгож буй хосолсон загварыг ашиглах, тооцооллын програм хангамжийг ашиглах зааврын хамт хүргүүлж байгаа юм.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их байлгах оновчтой бүтцийг тодорхойлон бодлого боловсруулахад бидний дэвшүүлсэн багцын онолын загварыг хэрэглэх, НӨАТ-ын системийг илүү үр ашигтай болгохын тулд бусад холбогдох татварын хуулиудыг шинэчлэх шаардлагатайг төслийн багаас санал болгож байгаа юм.