2008 оны Бээжингийн олимпийн үеэр агаарын чанарын индекс Хятад улсын хувьд улсын нууцад хамаарч байлаа. Гэвч 2013 онд эрх баригчид агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, шат дараалсан арга хэмжээ авахаас өөр сонголтгүй болсон юм.
Гэвч 2013 оны нэгдүгээр сард Хятадын нийт нутаг дэвсгэрийн нэг сая километр квадрат талбайд агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрчээ
Учир нь тухайн жилийн өвөл Хятадын хотуудад агаарын чанарын индекс дундаж нь 150-200 байсан бөгөөд зарим үедээ 300-500 хүрч, нэгдүгээр сард нэг удаа бүр 900 давсан тохиолдол гарчээ.
Энэ үеэс Хятадын агаарын бохирдлыг сүйрэлтэй зүйрлэх болсон юм. Судалгаагаар өнөөдөр Хятадад жилд 1,6 сая хүн агаарын бохирдлоос болж амиа алдаж байгаа гэжээ.
2015 оны арван хоёрдугаар сарын 8-ны өдөр Бээжин хотод анх удаа улаан түгшүүр зарласан юм. Энэ түгшүүр хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж, чухам юу болоод байгаад бүхний анхаарлыг татсан бөгөөд агаарын бохирдлын хэмжээнээс шалтгаалан тодорхой дараалал бүхий, өнгөөр ялгасан түгшүүрийг эрх баригчид зарлаж эхэлжээ.
Гэхдээ 2012 онд Хятадын эрх баригчид анх 11 төрлийн байгалийн гамшгийг өнгөөр ялган, түгшүүр зарлах тухай баталж байсан аж. Хөх, шар, улбар шар, улаан өнгөөр аюулын түвшнийг илэрхийлэхээр тогтсон байна.
Гэвч 2013 оны нэгдүгээр сард Хятадын нийт нутаг дэвсгэрийн нэг сая километр квадрат талбайд агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрч, Үндэсний цаг уур судлалын төвөөс анх удаа утааны аюулаас сэрэмжлүүлсэн түүхтэй.
Хятад улс өнөөдөр агаарын бохирдлыг дөрвөн түвшинд хувааж байна
Хятадын Онцгой байдлын албанаас агаарын бохирдлын хэмжээг илэрхийлэх дөрвөн түвшний түгшүүрийн системийг танилцуулж байжээ. Агаарын чанарын индекст үндэслэн тогтоосон энэхүү системийн дагуу агаарын бохирдлын хэмжээг хөх, шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэдэг.
Бээжин хот 2015 оны арван хоёрдугаар сард анх удаа агаарын бохирдлоос болж улаан түгшүүр зарласан бөгөөд он дуусах хүртэл улбар түгшүүр зарлаж байжээ.
Дөрөвдүгээр зэрэг: Хөх түгшүүр
Агаарын чанарын индекс 200 хүрч, ирэх 24 цагийн дотор хэвийн болно гэж үзсэн тохиолдолд ийм түгшүүр зарладаг. Хэрвээ ийм түгшүүр зарласан бол гадаа биеийн тамирын хичээл орох зэргийг хориглодог аж.
Гуравдугаар зэрэг: Шар түгшүүр
Хэрвээ агаарын чанарын индекс 300 давж, 24 цагийн хугацаа өнгөрсөн бол шар түгшүүр зарлана. Энэ үед тодорхой тоосжилтоос хамгаалах стандартыг хангаагүй барилгын ажлыг зогсоож, агаар бохирдуулж буй машинуудыг зогсоохоос гадна хотын ойр орчимд ёслолын буудлага хийх зэргийг хориглодог.
Хоёрдугаар зэрэг: Улбар шар түгшүүр
Улбар шар түгшүүр зарласан гэдэг нь агаарын чанарын индекс 400 давсан гэсэн утгыг илэрхийлнэ. Тиймээс гадаа зохион байгуулах тэмцээн уралдааныг зогсоож, ямар нэгэн олныг хамарсан үйл ажиллагаа зохиохыг зөвшөөрдөггүй.
Нэгдүгээр зэрэг: Улаан түгшүүр
Агаарын чанарын индекс 450 давсан тохиолдолд Хятадын эрх баригчид улаан түгшүүр зарладаг. Энэ үед гадаа зохиох ямарваа үйл ажиллагааг хориглож, зарим сургуулиуд хаалгаа барина.
Агаарын чанарыг сайжруулахын тулд эрх баригчид ийм түгшүүр зарласан үедээ тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлж, өнөөдөр тэгш дугаар явбал, маргааш зөвхөн сондгой дугаар явахаар зохицуулдаг.
Агаарын бохирдлын эсрэг 2,7 тэрбум ам. доллар зарцуулав
Бээжин хот энэ жил агаарын бохирдлыг бууруулахын тулд нийт 2,7 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ мөнгөөр тэд 2000 гаруй үйлдвэрийг сайжруулах, агаар бохирдуулж буй 300 мянга орчим хуучин автомашиныг хэрэглээнээс гаргах зэрэгт ашиглах аж.
Хятад улс сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээгээ хязгаарлаж, цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх болсон юм.
Үндэсний эрчим хүчний удирдах газраас мэдээлснээр ирээдүйд барихаар төлөвлөж байсан 100 гаруй нүүрсэн цахилгаан станцын төслийг цуцалсан аж.
Түүнчлэн Бээжин хотод хууль бусаар гал түлж байгаа хүмүүсийг олж тогтоох, шалгах зорилготой цагдаагийн тусгай хэлтэс хүртэл байгуулсан байна.
13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө Хятадын эрх баригчид агаар, орчны бохирдлыг бууруулахад дорвитой алхам хийхээр төлөвлөсөн бөгөөд 2021 он гэхэд жилийн нийт хугацааны 80 хувьд нь агаарын чанар индекс хэвийн байдаг болгохоор зорьжээ.