Өнөөдөр “Хийн түлш, хөгжлийн ирээдүй-2017” нэртэй онол практикийн хурал салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн хүрээнд болж өнгөрлөө.
Экологийн цэвэр, эдийн засгийн үр ашигтай хийн түлшийг Монгол улсад нэвтрүүлж, ард иргэдийн дунд хэрэглээг бий болгох үйлсэд 25 жил зүтгэж буй “Дашваанжил” компани ойгоо угтан энэхүү хурлыг зохион байгуулсан юм.
Хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ОБЕГ, НМХГ зэрэг төрийн байгууллагаас гадна салбарын эрдэмтэн судлаачид оролцон хийн түлшний өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага, хийн түлшээр дамжуулан нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар хэлэлцэв.
Тухайлбал,
ШУТИС-ийн хүндэт профессор, МУ-ын зөвлөх инженер З.Төмөрбаатар “Манай орны нүүрсний давхаргын метан хийн нөөцийг үнэлэх, таамаг нөөцийн судалгааны тойм”,
“ШХААЭХ” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Баатардорж “Шингэрүүлсэн хийн түлшний салбарын өнөөгийн байдал, хөгжүүлэх арга зам”, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпил “Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ "Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд байгалийн хий ашиглах тухай" зэрэг сонирхолтой илтгэлүүд тавилаа.
“Хийн түлш, хөгжлийн ирээдүй-2017” онол практикийн энэхүү хурал Улаанбаатар хот болон бусад төв суурин газруудын гамшгийн хэмжээнд хүрсэн утааг арилгахад ахуйн болон үйлдвэрлэлд хийн түлшний технологийг нэвтрүүлэх, тэр дундаа манай оронд хийн хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатайг бизнес эрхлэгчид болон холбогдох мэргэжлийн яамдын төлөөлөгчид онцолж байлаа.
Энэ үеэр “ШХААЭХ” ТББ-ын тэргүүн, “Дашваанжил” компанийн Ерөнхий захирал Н.Баатаржавтай уулзаж ярилцлаа.
Н.БААТАРЖАВ: ХАРАМСАЛТАЙ НЬ ШУ-НД ХАТУУ ТҮЛШИЙГ ШАТААГААД УТААГҮЙ БОЛГОДОГ ТЕХНОЛОГИЙН НЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА
-“Хийн түлш хөгжлийн ирээдүй” онол практикийн хурлыг яагаад санаачлах болов?
-Манай компани 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” хувиараа эрхлэх аж ахуй нэртэйгээр анх байгуулагдсан. Өнөөдөр компани байгуулагдсаны 25 жил, хийн аж ахуй эрхэлсний 20 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд өнөөдрийн хурлыг зохион байгуулж буй юм. Хурлаар хийн түлшний өнөөгийн нөхцөл байдал болоод ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэж байна. Мөн Монгол улсад гамшиг болоод байгаа утааны асуудлыг хийн түлшээр хэрхэн шийдэх, бид ямар оролцоотой байх ёстойг мөн хөндөж байна. Бид иргэдийг үйлдвэрлэл болоод ахуй амьдралдаа хийн түлшийн хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэх зорилгоор Монгол улсын 21 аймагт хий цэнэглэх станцыг ашиглалтад оруулж, “Хийн хангамжийн сүлжээ”-г байгуулсан.
Ингэснээр нийт Монголын иргэд хийн түлшээ горимын дагуу ашиглах, тээвэрлэх, түлшээр ажиллах бүхий л технологид суралцах боломжууд нээгдэж буй юм. Эдгээр ажлаа сурталчилж төрөл бүрийн ажил зохион байгуулдгийн нэг нь өнөөдрийн хурал юм. Мөн Онол практикийн бага хурал зохион байгуулахыг манай ШУТИC-ийн зөвлөх профессор, доктор Ж.Цэвээнжав гуай санаачилсан. Тэрбээр “Монголын ирээдүй бол хийн түлш юм. Бид бусад орны адил хийн түлшээ хэрэглэж байж утаанаас сална гэдгийг та бид мэдэж байгаа. Тиймээс эрдэмтэн судлаачид, холбогдох яамд, мэргэжлийн агентлагуудыг хамарсан томоохон хэмжээний онол практикийн хурал зохион байгуулаач ээ” гэх зөвлөгөөг өгсөн. ШУТИС-ийн А.Баасанжаргал багш Монгол улсад хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хамтаръя хэмээн бидэнтэй нэгдэн ажилласан.
-Хийн түлшний хэрэглээгээр дамжуулан агаарын бохирдлыг бууруулах тухай хурлаар хэлэлцэж байсан нь анхаарал татсан. Жаахан тодруулахгүй юу?
-Агаарын бохирдлыг бууруулах бүх технологийг бид судалсан. Хэрэгжүүлээд эхэлж байгаа. Гэхдээ манай төр засгийнхан, гадаад дотоодод сурч, ажилласан хэн бүхэн агаарын бохирдлыг дэлхийн улс орнууд хийн түлш ашиглан бууруулж байгааг мэддэг. Мэддэг болоод 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Сүүлийн арваад жилд Япон, Солонгос, Европын зарим улс хийн түлш ашиглан агаарын бохирдлоо бууруулж байна. Тэр ч утгаар дэлхийд хэрэглэж буй технологийг бид амьдралд бүрэн нэвтрүүлж утаанаас салж чадна.