ЦЕГ-ын даргын тушаалаар Бүртгэл, хяналтын төвийн албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус төвд бүтцийн өөрчлөлт хийжээ. Цагдаагийн байгууллагад хийсэн судалгаагаар тус төвийнхөн авлигад өртөх эрсдэлтэй гэж үзээд зарим алба хаагчдыг сэлгэн ажиллуулахаар болсон аж. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хэлтэс дахин байгуулав.
2013 онд Цагдаагийн албаны тухай хууль батлахдаа хүүхдийн байцаагч гэх албан тушаалыг үгүй болгосон юм. Харин хэдхэн хоногийн өмнө ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэст Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг, нийслэлийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах албанд ажиллаж байсан Урьдчилан сэргийлэх тасгийг татан буулгаж, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулсан гэнэ. Мөн Дархан-Уул, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүдийг Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн болгож өөрчилсөн байна.
Г.Цолмон