Өмнөд Солонгосын Сонжу хошуунд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD төхөөрөмжийг байрлуулсан асуудлаарх санал зөрөлдөөн хурц буй үед БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа БНСУ-ын Ерөнхийлөгч эхлүүлж байна.
Өнөөдөр Мүн Жэ Ин анхны албан ёсны айлчлалаа хийхээр Хятадад хүрэлцэн очлоо. Өнгөрсөн есдүгээр сард хамгаалалтын систем байрлуулсантай нь холбогдуулан БНХАУ-ын ГХЯ Өмнөд Солонгосын Элчин сайдад анхааруулга өгсөн бол энэ оны эхээр тус улсын бараа бүтээгдэхүүнийг Хятадын иргэд эсэргүүцэж, худалдан аваагүй юм.
АМАРГҮЙ ЖИЛ
БНСУ-ын хувьд энэ жилийн улс төрийн хамгийн чухал үйл явдал нь Ардчилсан намаас шинэ Ерөнхийлөгч сонгогдсон явдал байх. Консерваторууд буюу хуучинсаг үзэлтнүүд болох И Мён Баг, Пак Гын Хэ нар есөн жил удирдсан тус улсыг Мүн Жэ Ин тэргүүлэх болсон. Тус улсын ардчилсан намынхан хөрш БНАСАУ, БНХАУ-д илүү зөөлөн, уян хатан ханддагаараа ялгардаг. Тухайлбал, сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр Пхеньянд төрийн айлчлал хийж, Америкийн THAAD системийг нутаг дэвсгэртээ байгуулах асуудлаар БНХАУ, АНУ-тай хэлэлцээ хийнэ хэмээн амласан.
Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсон өдөр нь БНХАУ-ын дарга Си Зиньпин түүнд сонгуульд ялсанд нь баяр хүргэжээ. “Бид хоёр талын байр сууриа ойртуулж, үл ойлголцлоо зохицуулах хэрэгтэй. Бээжингийн хамгийн их санаа зовж буй зүйлийг Сөүл анхааралдаа авна хэмээн найдаж байна” гэж Си Зиньпин хэлснийг Хятадын төв телевиз уламжилсан билээ.
БНХАУ-ын даргын “санаа зовж буй зүйл нь” БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилт хийсний хариуд Өмнөд Солонгост байрлуулсан Америкийн THAAD систем юм. Энэ нь Хятадын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй аж.
Өнгөрсөн зургадугаар сард Мүн Жэ Ин экологийн бүрэн дүн шинжилгээ хийж дуусах хүртэл уг системийг байруулахаа түр хойшлуулсан. Гэвч БНАСАУ газар доор цөмийн туршилт хийснээс хойш хоёр хоногийн дараа хүнд боловч зайлшгүй шийдвэр гаргасан билээ. THAAD хөдөлгөөнт төхөөрөмжийг агуулахаас Сөүлээс урагш байгуулсан цэргийн шинэ бааз руу шилжүүлсэн юм.
АЙЛЧЛАХ ЗАМД
БНХАУ-ын ГХЯ Өмнөд Солонгосын авсан арга хэмжээний хариуд тус улсын Элчин сайд анхааруулга өгсөн. Гэвч өнгөрсөн сард Бээжин, Сөүл хоёрын харилцаа ойртсон билээ.
“БНСУ, Хятад хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь харилцан эрх ашигт нийцнэ гэдэгт хоёр тал санал нэг дээд, харилцаагаа хөгжүүлэхийн тулд бүх салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа яаралтай сэргээхээр тохиролцсон” гэж БНСУ-ын ГХЯ мэдэгджээ. БНХАУ-ын ГХЯ ч ийм мэдээлэл нийтэлсэн юм.
Энэ бүхний дараа Си Зиньпин, Мүн Жэ Ин нар Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Вьетнамд уулзсан. Тэнд дээрх системийн талаар хариуцлагатай шийдвэр гаргахыг Сөүлд Хятадын удирдагч уриалжээ.
ЭДИЙН ЗАСАГ БА THAAD
БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуаны мэдэгдсэнээр тус улсын Төрийн тэргүүн нарын уулзалт хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх талуудын хэлхээ холбоогоо хүчтэй болгоно.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө болох Хөх ордны төлөөлөгчийн хэлснээр хоёр удирдагч Умард Солонгосын цөмийн асуудлыг эв зүйгээр шийдэх арга замыг хайх юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын орлогч дарга Нам Гван Пхегийн тэмдэглэснээр Төрийн тэргүүн нарын уулзалт хоёр талын харилцааг сайжруулах, итгэлцлийг сэргээх, тэдний хоорондын хувийн хэлхээ холбоог бэхжүүлнэ.
Энд тэмдэглэхэд аль тал нь THAAD системийг байрлуулах сэдвийг албан ёсны мэдээлэлдээ хөндөөгүй байна. Гэсэн ч уг асуудал заавал хөндөгдөнө гэж Хятадын “China daily” сонинд гарсан Яньбяний их сургуулийн Олон улсын бодлогын хүрээлэнгийн тэргүүний нийтлэлд тэмдэглэжээ.
“Хятад болон БНСУ нь хоёр талын харилцааны асуудлаа хөндөхдөө THAAD-ын талаар ярих ёстой. Уг систем нь Хятадын аюулгүй байдалд заналхийлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдэх талаарх БНСУ-ын байр суурьт сөргөөр нөлөөлнө. Хятад, БНСУ хоорондын маргаанаас АНУ хожиж, Өмнөд Солонгос, Япон гэсэн холбоотонтойгоо харилцаагаа бэхжүүлэхэд уг маргааныг ашиглаж, тус хойг дахь нөлөөгөө бэхжүүлж буй. Тэгэхдээ Бээжин, Сөүл хоорондын харилцааг бэхжүүлэхийг хүсэхгүй байна” гэж Хятадын шинжээч бичжээ.
БНХАУ пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийн талаар санаа зовж байхад Өмнөд Солонгост эдийн засгийн төлөвлөгөө нь чухал байна. 2004 оноос Сөүлийн худалдаа, эдийн засгийн гол түнш нь Бээжин болжээ.
БНСУ-ын Ажу их сургуулийн профессор Ким Хен Гюгийн нотолж буйгаар Бээжин, Сөүл хоёр эдийн засгийн стратегийн түншлэлээ сэргээж, Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга, Өмнөд Солонгосын “Шинэ умард”, “Шинэ дорнод” бодлогыг нэгтгэх боломжийг хэлэлцэх хэрэгтэй юм. Сөүлийн эдгээр бодлого нь Еврази болон Зүүн өмнөд Азитай эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд чиглэжээ.
Энэ онд Хятадад Өмнөд Солонгосын бараа, үйлчилгээг эсэргүүцсэн нь барааны эргэлтэд ихээхэн хохирол учруулсан. Сөүлд төвтэй корпорацууд хятадуудыг Өмнөд Солонгосын автомашинууд, ухаалаг төхөөрөмжийг илүү их худалдан авч, тус улс дахь худалдааны төвүүдээр үйлчлүүлэхийг хүсэж буй. Мүн Жэ Ин бизнестээ ач холбогдол өгч байгаа. Гэхдээ Си Зиньпин хариуд нь ямар алхам хийх нь хараахан тодорхойгүй байна.
З.Амгалан