Монгол Улс 2017 оны эхний 11 сард дэлхийн 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.7 тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк долларт хүрлээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.4 тэрбум америк доллараар, импорт 825.1 сая америк доллараар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 11 сард 1.2 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 585.2 сая америк доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум америк долларт хүрчээ.
Экспорт 2017 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 825.1 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.1 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 166.3 сая америк доллар, автобензин 55.3 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 170.1 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 160.1 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 107.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.7 хувийг эзэлж байгаа бол импортын 67.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.