Их Британид зүрх нь гаднаа бүрэлдсэн охин эсэн мэнд төрж, амжилттай хагалгааны ачаар зүрхийг нь зөв байршуулжээ. Ийм төрлийн гажиг тун ховор тохиолддог бөгөөд охин амьд үлдэх магадлал бараг үгүй байсан аж.
Тийм ч учраас анх есөн долоо хоногтойд нь ЭХО-д харуулсны дараа эмч нар жирэмслэлтийг зогсоох хэрэгтэй хэмээн охины эхэд сануулжээ. Харин хоёр хүүхэдтэй Наоми Уилкинс “Охин маань амьд үлдэх ямар ч боломжгүй гэж эмч нар хэлж байсан. Гэхдээ жирэмслэлтээ зогсооно гэдэг миний сонголт биш. Хэрвээ болох ёстой бол байгалийн жамаараа л болог гэж бодсон” хэмээн ярьсан аж.
Охин төрснөөс цагийн дотор 50 гаруй эмнэлгийн эмч, сувилагч нар гурван мэс заслын нэгийг амжилттай гүйцэтгэж, зүрхийг нь буцааж цээжинд нь байршуулсан юм байна. Долоо хоногийн дараа дараагийн хагалгааг амжилттай гүйцэтгэжээ.
Хүүхдийн эцэг Уилкин “Охиноо төрсний дараа л бид зөв шийдвэр гаргасан гэдэгтээ бүрэн итгэсэн. Тун хэцүү зүйл болж болох байлаа, харин гайхамшиг тохиож охин минь одоо эсэн мэнд байна” гэсэн байна.
Тэд Wreck It Ralph хэмээх Диснейн бүтээл дээр гардаг Ванеллоп гүнжийн нэрээр охиноо нэрлэжээ. Судалгаагаар нэг сая төрөлтөд 5-8 хүүхэд ийм төрөлхийн гажигтай төрдөг бөгөөд амьд үлдэх магадлал нь 10 хүрэхгүй хувь байдаг аж.
Эх сурвалж: BBC