Шинэ жилийн болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын үеэр гэмт хэрэг, зөрчил ихэсдэг. 2016 онд 12 сар буюу шинэ жилийн баяр ёслолын үеэр 6773 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж авсан байна.
Баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, зодооны улмаас гэмтэгсэд баяр ёслолын үеэр нэмэгддэг гэдгийг ГССҮТ-өөс мэдээлж байна. Тус төвийн яаралтай тусламжийн тасаг жирийн өдрүүдэд 250-300 хүнд үйлчилдэг бол баярын өдрүүдэд энэ тоо 500-д хүрдэг аж.
Талархлын бичгээ тэврээд хөлдөж амиа алдсан, гарал үүсэл тодорхойгүй салют буудуулж хараагүй, гаргүй болсон тохиолдлууд бий
Байгууллага, аж ахуйн нэгжүүд баяр ёслолын арга хэмжээг сайхан тэмдэглэхэд анхаарал хандуулдаг ч баяр дууссаны дараа аюулгүй байдалд анхаарал хандуулдаггүй.
Энэ байдлаас шалтгаалаад шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс хулгай, танхай, дээрэм, зам тээврийн осол, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирдог байна.
Хэдэн жилийн өмнө талархлын бичгээ тэврээд хөлдөж амиа алдсан, гарал үүсэл тодорхойгүй салют буудуулж хараагүй, гаргүй болсон тохиолдлууд бий гэдгийг цагдаагийн газраас анхааруулж байна.
Иймд
- Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэн найдвартай такси, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжтэй хамтран ажиллах, ажилчдаа гэрт нь хүргэж өгөх зэрэгт анхаарах
- Баярыг зүй зохистой тэмдэглэх талаар ажилчиддаа зөвлөмж хүргүүлэх,
- Зөвшөөрөлгүй газраас гарал үүсэл тодорхойгүй салют, бенгалын гал худалдан авахгүй байх, гудамж талбай, олон нийтийн газар зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгслээр буудлага хийхгүй байхыг анхааруулж байна.