Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 7-8-ны өдөр болж өндөрлөсөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцсон юм.
Тэрээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд Монгол улсыг Европын Холбооны хар жагсаалтад багтаасан асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
“Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд эдийн засаг, тогтвортой хөгжил, терроризм, хүчирхийлэлд турхирсан хэт туйлшрах үзлээс урьдчилан сэргийлэхэд хамтын хүчээ нэгтгэж, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал. Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай, харамсалтай алхам болж байна” гэсэн юм.
Д.Цогтбаатар сайд “Европын Холбооны “хар жагсаалт”-аас гаргах ажлыг Вена хотод ажиллахдаа эхлүүлжээ. Тэрээр Европын холбооны гишүүн орны төлөөлөгчдийн тэргүүн болон сайд бүртэй уулзахдаа дээрх асуудлыг тавьжээ. Засгийн газар хар жагсаалтаас Монголыг гаргахын тулд бүх шатандаа дэс дараатай арга хэмжээнүүдийг уялдаа холбоотой авч хэрэгжүүлэхээр болсон байна.