Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзжээ.
Дэлхийн банкнаас “Эрчим хүчний төсөл” хэрэгжүүлж, багагүй үр дүн өгсөн юм. Энэ төслийн хоёр дахь шат удахгүй эхэлнэ. Хоёр дахь төслийг хэрэгжүүлснээр
- Эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах,
- Түгээх компаниудын эрчмийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхийг сайжруулах, Техникийн найдвартай ажиллагааг хангах,
- Баруун бүсийг байгальд ээлтэй, цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломжийг бүрдүүлэхийг зорьжээ.
- Энэ ажлын хүрээнд нар, салхи болон усан цахилгаан станцуудын тоог нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх талаар олон ажил хийх юм байна.
Ингэснээр одоо хэрэгжиж байгаа хоёр тарифтай тоолуур, шөнийн тарифын хөнгөлөлтийг улсын хэмжээнд хангах боломжтой.