Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.
2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явсан байна.
Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Жил бүр Улаанбаатар хотод шилжин ирэгсэд гэр хорооллын бүс нутагт 300-400 яндан шинээр бий болгож нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлдөг байсан бол 2017 онд шилжин ирсэн иргэд дээр дурдсан шалтгаанаар яндангийн тоог нэмэгдээгүй болохыг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.
Энэхүү үзүүлэлт нь Нийслэлийн сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй эерэг үр дүн аж. Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ болжээ гэж дүгнэсэн байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатарт шилжин ирэхийг хориглосон хязгаарлалтын арга хэмжээг сунгах бодлого барьж байна. Энэ асуудлыг Ерөнхий сайдаар ахлуулсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаанаар шийдвэрлэх юм байна.
"Улаанбаатар хот 1.4 сая иргэнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зохистой хэмжээнд хүртлээ тодорхой хугацаанд шилжин ирэх хөдөлгөөний хязгаарлалт хийх бодлогоо үргэлжлүүлнэ" гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгадан ярив.