Өмнөд Солонгос улс Пёнчаны өвлийн олимп дуустал хамтарсан цэргийн сургуулилтаа хойшлуулахыг АНУ-д хандаж уриалав. Тус улс хөгжлийн амжилтаа дэлхийд таниулах зорилготой олимпын тоглолтын үеэр Пхеньяны зүгээс ямар нэг өдөөн хатгалга хийх боломжийг бууруулах үүднээс ийм арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Мэдээлэлд ойр эх сурвалжийн ярьснаар Сөүл хаврын ээлжит хамтарсан цэргийн сургуулилтыг паралимпын тоглолт дуусах гуравдугаар сарын 18 хүртэл азнахыг хүсэж байгаа аж. АНУ уг хүсэлтийг хүлээн авах байх гэж эх сурвалж хэлсэн байна. Сөүл, Токио хоёр АНУ Кимийн дэглэмийн цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд цохилт өгч болзошгүй гэх түгшүүр нэмэгдэж, Солонгосын хойгийн байдал хурцдаж буй үед ийм санаачилга дэвшүүллээ.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх МкМастер Хойд Солонгостой дайтах магадлал өдөр бүрээр өсөж байна гэжээ. Пхеньян өнгөрсөн сард Хвасон-15 гэдэг АНУ-ын зүүн эрэгт хүрэх хүчин чадалтай пуужин туршсан. Үүнээс хоёр сарын өмнө зургаа дахь хамгийн хүчтэй цөмийн туршилтаа хийсэн билээ.
Стратегийн судалгааны төвийн Солонгосын асуудлаарх мэргэжилтэн Сью Ми Терри Сөүл олимпт санаа зовж байгаа тул сургуулилтыг хойшлуулахыг хүссэн нь ойлгомжтой хэмээв. Тэрбээр уг арга хэмжээ Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгалга явуулж, Вашингтонтой хэлэлцээ хийх замыг хаахаас сэргийлэх тул хэлэлцээний суурь нөхцөлийг бүрдүүлж магадгүй гэж үзэж байна. Heritage сангийн Солонгос судлаач Брюс Клингнер хэлэхдээ Кимийн дэглэмийн шинж чанарыг харгалзвал энэ нь ухаалаг санал хэмээн дүгнэлээ. Тэрбээр “Хөршүүд нь батлан хамгаалах сургуулилт болон спортын үйл явдлыг өдөөн хатгалга буюу үхлийн дайралт хийх шалтаг болгон ашиглаж болзошгүй гэж эмээж байгаа.
Хойд Солонгос 1988 оны Сөүлийн олимпт саад хийхийн тулд 1987 онд иргэний агаарын тээврийн онгоцыг устгаж байсныг бодолцвол ийм айдас үндэслэлгүй биш” хэмээн тайлбарлав. Хойд Солонгосын зүгээс АНУ, Өмнөд Солонгосын хээрийн сургуулийг эрс эсэргүүцдэг нь тогтсон зүйл. Олимпын үеэр өдөөн хатгалга гарах болгоомжлолоос гадна тасалбар борлуулалт сул байгаа нь уралдаан, тэмцээний эрэлтийг бууруулж болох юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жаэ Ин энэ долоо хоногт Бээжинд айлчлахын өмнө дээрх санаачилгаа зарлав. Тасалбар борлогдохгүй байгаагийн нэг шалтгаан нь АНУ-ын пуужингийн системийг Өмнөд Солонгост байрлуулсан маргааны улмаас Хятадын тал гуравдугаар сараас хойш тус улс руу бүлгээр аялахыг хориглосон явдал юм. Нэг эх сурвалжийн хэлснээр уг санаачилга зарим талаар Бээжингийн санаанд нийцүүлж аяллын хоригийг цуцлуулах зорилготой алхам байж магадгүй.
Хятад улс цөмийн хөтөлбөрийг зогсоох хэлэлцээ эхлүүлэхийг хүсдэг. Гэвч АНУ Хойд Солонгосыг терроризмыг дэмждэг улсуудын жагсаалтад оруулсан болон хамтарсан цэргийн сургуулилт хийж буй зэрэг нь үүнд саад болж байна гэж үздэг юм. Эх сурвалжийн ярьснаар АНУ, Өмнөд Солонгос хоёр энэ жил эрчимтэй сургуулилалт хийсэн тул дахин том цэргийн цугларалт хийх шаардлагагүй агаад “Дэлхийн өнцөг булан бүрээс зочид, тамирчид цэрэггүй зурвасаас 50 бээрийн зайтай хотод ирж буй.
Ийм үед сургуулилтыг хойшлуулах нь хурцадмал байдлыг намжаах ухаалаг алхам” юм. Харин Обамагийн үед Азийн асуудлаар зөвлөх байсан Эван Медейрос “Сургуулилтыг олимпын дараа яагаад хийж болохгүй гэж. Гэхдээ нэг талаас нь харвал бид Өмнөд Солонгосын холбоотонтойгоо хамтран ажиллаж буй хэрэг. Гэхдээ нөгөө талаасаа Хойд Солонгос уг сургуулилтыг хурцадмал байдлын эх үүсвэр гэж үзэж байгааг зөвшөөрсөн мэт харагдах аюултай” хэмээн анхааруулжээ.
Деметри Севастопуло