Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” Үндэсний зөвлөгөөн болж өнгөрлөө.
Тус зөвлөгөөнд аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газар, сургууль дотуур байрын төлөөллүүд, БСШУСЯам болон бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, нийт 180 төлөөлөгч оролцсон байна.
Төлөөлөгчид ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн хөгжил, оролцоог хангах, хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг сайжруулах, дотуур байрын багш, ажиллагсдын ажлын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж дараах санал зөвлөмжийг гаргав. Тухайлбал,
Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-д:
- Дотуур байрын орчны болон үйлчилгээний стандартыг батлах
- Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, санал авах, батлах
- Хувийн хэвшлийн санхүүжилтээр дотуур байр ажиллуулах асуудлыг судлах
- Дотуур байрын орчин, үйлчилгээг сайжруулах дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх
- Боловсролын салбарын ажилтнуудад хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг зохион байгуулах
- Дотуур байрны багш нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш (бага ангийн багш) мэргэжлийн байх, жижүүр нь хүүхэдтэй ажиллахад бэлтгэгдсэн мэргэжилтэй байх талаар ажлын байрны тодорхойлолтод тусгах, бусад ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдүүлэх
- Дотуур байрын багшийн ажлын ачааллыг харгалзан цалингийн шатлалыг ахиулах, ээлжийн амралтын хоногийг нэмэгдүүлэх, сургуулийн эмч, дотуур байрын багш, ажиллагсдад зэрэг, ур чадвар, илүү цагийн нэмэгдлийг ажлын үр дүнгээр тооцон олгодог болох
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймгийн Боловсролын газарт дотуур байрын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох, багш, ажилтныг чадавхижуулах ажлыг тогтмолжуулах
- 6-7 настай хүүхдийн асрагч багш ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталж, мөрдөх
- Дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоогоор хувьсах зардлыг жил бүр улсын төсөвт тусгайлан тусгаж оруулах, урсгал зардлын төсвийг дотуур байрны төсөвт суулгаж өгөхДотуур байранд суух хүүхдийн эцэг эхээс бэлдвэл зохих хичээлийн болон ахуйн хэрэглэгдэхүүний жагсаалтыг салбарын сайдын тушаалаар батлан эцэг эхийн үүрэг оролцоог тодорхой болгох зэрэг асуудлыг тусгажээ.
Мөн аймаг, сум, сургуулийн түвшинд энэхүү сэдвийн хүрээнд хийх шаардлагатай зөвлөмжүүдийг гаргасан байна.