БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд “Монгол орны байгаль орчин” нэртэй таван боть ном гаргажээ.
Уг ботийг бүтээх ажилд байгаль орчны салбарын 60 гаруй эрдэмтэн гар бие оролцсон бөгөөд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, ШУА-ны ерөнхийлөгч, акадмемич Д.Рэгдэл нар тэднийг тэргүүлэн ажилласан байна.
Уг бүтээлийг гардаж туурвисан БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэлсэн үгэндээ “Энэхүү бүтээлийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны доктор, профессор, академич нар бичиж туурвисан. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалан, байгальд ээлтэй тогтвортой ашиглалт, хамгаалалтын бодлого, үйл ажиллагаа явуулахыг биднээс шаардаж байна.
Түүнчлэн, дэлхийн дулаарлаас үүдэлтэй, цөлжилт, газрын доройтол идэвхжиж байгаа зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, оновчтой төлөвлөлт хийж хэрэгжүүлэхэд “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт”, “Монгол орны гадаргын болон газрын доорхи ус”, Монгол орны биологийн олон янз байдал”, “Монгол орны хөрс, бэлчээр, зүй зохистой ашиглалт”, “Хүн ба байгаль орчин” гэсэн 5 боть бүтээл үнэтэй хувь нэмэр оруулах юм” гэлээ.
Энэ үеэр ном бүтээхэд идэвхи чармайлт гарган ажилласан ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл, Б.Аюур, Б.Пүрэвтогтох нарыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, яамны харьяа байгууллагууд болон ШУА-иуд, зарим их, дээд сургуулиудын төлөөлөлд “Монгол орны байгаль орчин” 5 боть номын дээжээс гардуулав.