Австралийн сөрөг хүчний од, парламентын гишүүн Сэм Дастиари “би Австралийн эх оронч” хэмээн мэдэгдсэн боловч Лейбор намынхаа эрх барих ирээдүйд хор хүргэхгүйн тулд огцорно гэдгээ зарлав. Өнгөрсөн долоо хоногт Австралийн улс төр ба нийгэмд гаднаас нөлөөлөх зорилготой тагнуулын ажиллагаа болон далд явуулгыг дарах тухай хуулийн төсөл нийтлэгдсэний дараа тэрбээр ийнхүү огцроход хүрлээ. Австралийн парламентад орсон анхны иран гаралтай сенатч, 34 настай Дастиари “Би нэлээд бодсоны эцэст Лейбор намдаа үйлчлэх хамгийн сайн арга зам нь 2018 онд сенатад буцаж ирэхгүй байх явдал гэж шийдсэн. Хэрэв би суудалдаа үлдвэл нам зорилгоосоо хазайхад хүрнэ гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн юм.
Ноён Дастиари хувийн зээлээ төлөхийн тулд үл хөдлөхийн эзнээс хандивласан мөнгийг ашигласан нь илэрсэн тул тус улсад Хятадын баян бизнесменүүдийн нөлөө өсөж байгаа нь түүнтэй холбоотой гэх улс төрийн хурц маргаан дэгдсэн билээ. Тэрбээр Хятадын сэтгүүлчид оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн газар нутгийн санаархлыг дэмжихийг Австралийн улстөрчдөд хандаж уриалсан нь намынх нь байр суурийн эсрэг зүйл юм.
Тэрбээр Шеньженьд төвтэй Yuhu компанийг үндэслэгч Хуан Шианмогоос хандив авсны дээр тагнуулын албад түүний утсыг чагнаж байгааг анхааруулсан гэх мэдээ таржээ. Дастиари уг нотолгоог няцаасан боловч Ерөнхий сайд Малколм Тернбулл түүнийг буруутган “Сенатч манай үндэстний аюулгүй байдалд эрсдэл учрууллаа” хэмээн мэдэгдсэн байна. Ноён Тернбулл “Сэм Дастиаригаас асуух үг байна. Та хэний талд байна вэ? Та яагаад гадаадын Засгийн газартай холбоотой гадаад хүнд сөрөх тагнуулын зөвлөгөө өгсөн юм бэ” гэжээ.
Бээжин тагнуул, ухуулга сурталчилгаагаар дамжуулан гадаадад амьдардаг хятад гаралтай хүмүүст нөлөөлж, ашиг сонирхлоо урагшлуулахыг оролдож буй явдал АНУ, Герман, Австрали зэрэг өрнөдийн улсуудын анхаарлыг улам бүр татах болов. Энэ долоо хоногт Шинэ Зеландын аюулаас хамгаалах алба Засгийн газартаа хандаж, тус улсад тоо нь нэмэгдсээр буй хятад гаралтай иргэдэд Бээжингээс нөлөөлөх оролдлого өргөжиж буй талаар үндэсний аюулгүй байдлын мэдэгдэл хийхийг уриалсан.
Чарльз Стартын их сургуулийн профессор Клайв Хамилтон хэлэхдээ Бээжин Австралид нөлөөгөө өргөжүүлэхийн тулд Лейбор, Либерал болон Үндэсний намуудад хандив өгч байгааг дурдаад “Энэ бол үзэл суртал биш нөлөөний тухай асуудал. Гэвч Австралийн Засгийн газрын санаачилсан шинэ хууль БНХАУ- ын нөлөөлөх оролдлогод хатуу хандаж буйг харууллаа” хэмээв Австралийн улс төрийн гол хоёр хүчин болох Лейбор ба Либерал намууд Хятад улстай холбоотой гэгддэг компаниудаас наад зах нь таван сая ам.долларын улс төрийн хандив авсан. Хоёр намын дарга Билл Шортен, Малколм Торнбулл нар ноён Хуантай хамт зургаа татуулсан байдаг. Хуан саяхныг хүртэл Хятадыг энхийн замаар нэгтгэх Австралийн зөвлөл гэгч Бээжингийн суртал ухуулгын гар хөл гэгддэг байгууллагыг тэргүүлж байв.
Ноён Дастиари 2010 онд Шинэ Өмнөд Уэльс мужийн Лейбор намын хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, 26 насандаа улс төрд орж ирсэн хүн. Хамгийн олон хүн амтай мужийн намын зохицуулагчийн хувьд тэрбээр шат ахиж, 2013 онд намын дарга асан Жулиа Гиллардыг унагахад далдуур үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Мөн ондоо сенатад томилогдож, гурван жилийн дотор дээд танхим дахь сөрөг хүчний менежер, улмаар хэрэглэгчийн асуудлаар гол илтгэгч болсон байна. Дастиари сайн илтгэгчийн хувьд том бизнесийн дургүйцлийг төрүүлжээ. Тэрбээр банкуудын үйл ажиллагааг шалгахыг дэмжсэн анхны сенатчдын нэг. Түүнчлэн үндэстэн дамнасан корпорациуд татвараас зугтаж байгааг шүүмжилж, АНУ-ын технологийн аваргууд болон Австралийн томоохон уул уурхайн компаниудыг шалгах сенатын комисс байгуулахад идэвхтэй оролцжээ.
Гэвч өнгөрсөн онд 1670 австрали долларын үнэтэй аяллын тасалбараа Хятадын боловсролын компаниар төлүүлсэн нь илэрч, нэр хүндээ сэвтүүлсэн нь Yuhu компани түүний хуулийн үйлчилгээ авсан төлбөр болох 40000 ам.долларыг төлөхөд тусалсан нь илрэв. Хожим нь сенатч Дастиари Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн газар нутгийн санаархлыг дэмжихийг уриалсан бичлэг нь сүлжээгээр тарж, сүүлчийн цохилт болжээ. Эцэст нь ноён Дастиари Лейбор намын дарга Билл Шортений шахалтаар улс төрийн үйл ажиллагаагаа төгсгөхөд хүрлээ.
Жэми Смит