УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилох тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна.
Энэ асуудлыг хаалттай хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.
УИХ-аар энэ асуудлыг хаалттай хэлэлцэж, Б.Хурцыг Элчин сайдаар томилох, эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь түүнийг дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хаалттай хэлэлцэж байна.
Элчин сайдын томилгоог хаалттай хэлэлцэхийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нар Төрийн ордны "В" танхимд болж буй Б.Хурцтай холбоотой асуудлаар хийж буй нээлттэй сонсголд орж ирлээ.