Амралтын өдрөөр болох үзвэр үйлчилгээний, амралт арга хэмжээний хуваарийг хүргэж байна.
-ҮЙЛ ЯВДАЛ-
12 сарын 16-ны 10.00 цагт.
-Шадар сайд Ө.Энхтүвшин Стандартчилал хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын газарт ажиллана. Энэ нь Шадар сайд Ө.Энхтүвшиний хувьд Стандартчилал хэмжил зүйн газартай танилцах эхний ажил бөгөөд улсын тусгай объектод нэвтэрч сорьц тогтоох үйл явцтай танилцах юм байна.
-ҮЗВЭР-
-IMAX, Urguu cinema кино тетрт "Оддын дайн" цувралын шинэ үргэлжлэл 12 дугаар сарын 16, 17-ны өдөр
-"Тэнгис" кинотеатрт "Үзэсгэлэнт 12 сар" Монголын уран сайхны кино
Төрөл: Инээдэм
Продюсер:Д.Отгонбаатар, Д.Жаргалсайхан
Найруулагч: Ц.Цэрэндорж
Насны ангилал: Бүх нас
Продакшн: Дрийм интетайнмент, Майнд студи
Дүрүүдэд: Н.Ялалт СТА, Г.Эрхэмбаяр СТА, Ш.Даваасамба СТА, А.Цэгмэд СТА, Б.Батсумъяа СТА, Г.Алтаншагай МУСТА
Үйл явдал: Энэхүү кино нь Шинэ жилийн өмнөхөн таван гэр бүлд тохиолдсон үйл явдлаар хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийн боловсрол хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд киног үзсэнээр хүний сайхан сэтгэл, бусдыг хайрлах, уучлах сэтгэлд суралцах болно.
Цагийн хуваарь: 15.05, 19.50, 23.20
-12 сарын 16, 17-ны өдөр "3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг
- Хаана: Чойжин Сүитс
- Цагийн хуваарь: 2017.12.16, 12.17, 12.23, 12.24, 12.30, 12.31
- Уран бүтээлч:
- Бүтээлч бамбуу ТББ
- Тоглолтын төрөл:
- Хүүхдийн жүжиг
Үргэлжлэх хугацаа:60 минут
Дэлгэрэнгүй мэдээлэл: Монголын хамгийн анхны бага театрын үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг. "Бүтээлч Бамбуу" байгууллагын доорх Бамбуу театрын хамгийн анхны уран бүтээл болох "3 бяцхан тоорой" хүүхдийн жүжгийг Английн ардын үлгэрээс сэдэвлэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн хэлбэр оруулан тавьж байна. "3 бяцхан тоорой" нь "Олны хүч Оломгүй далай", "Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал", "Ахаа алд хүндэл, Дүүгээ дэлэм хүндэл", "Эвт шаазгай буга барина" гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн хэлэх гэсэн санааг гаргасны дээр аймхай хулчгар бас залхуу хойргын эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм.
Энэхүү бүтээл нь БСШУСайдын 228-р тогтоолоор Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартад заавал судалж мэдсэн байх ёстой Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтанд орсон билээ.
Хаяг: Чойжин Сүитс барилга, 203 тоот (Blue Sky-ийн зүүн урд, ICC tower-ийн баруун талд, орох хаалга нь хойд талаасаа)
-12 сарын 16-ны 17.00 цагт "Балетын гала тоглолт" Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт
Зохион байгуулагч:
Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Тоглолтын төрөл:
- Балет
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Насны ангилал: - 6+
12 сарын 16-ны 19.00 цагт "Корпорэйт" концертийн танхимд "ӨВӨЛ" шоу тоглолттой.
"Корпорэйт энтертаймент" нь урлагийн салбар бүрээс уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, Монгол үндэстний өв соёлоо шингээсэн урлагийн бүтээл, уран бүтээлчдийг олноо алдаршуулах, улмаар дэлхийд таниулах, тэдний бүтээлийг орчин цагийн хэлбэрт найруулан дэглэж олон түмэнд хүргэх гол зорилготой кабаре шоу юм. Энэ багийнхан "Наадам", "Намар" тоглолтуудаа хүргэж байсан байжээ.
12 сарын 17-ны 19.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт.
Гурван бүлэг, таван үзэгдэлт балет
Хөгжим: Л.Делиб
Цомнол: Ш.Нюнтер, А.Сен Леон
Удирдаач: УГЗ Ц.Мөнхболд
Зураач: Д.Сүхбаатар
УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан: 1966.05.25
Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия" буюу "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн энэ онд тохиож байгаа юм. Энэ гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотноо "Гранд Опера" театрын тайзнаа амилуулжээ.
Үйл явдал: Эртний түүхт Галиц гэх жижиг хотын төв талбайд хүүхэлдэй урлагч эрдэмтэн Коппелиус өвгөний сууц бий. Сууцны тагтан дээр хэнтэй ч үг дуугаралгүй өдөржин ном уншин суудаг Коппелия охин байдаг аж. Франц хэмээх залуу хархүү хэдий өөр бүсгүйтэй сүй тавьсан ч охинд сэтгэл алдран, гэрлэхийг хүснэ. Францын сүйт бүсгүй Сванильда хайртай залуу нь Коппелияруу үнсэлт илгээж байхыг харан бухимдана. Гэвч удалгүй Сванильда Коппелияаг галзуу өвгөн Коппелиусын урласан хүүхэлдэй болохыг олж мэднэ. Тэгээд Коппелиягийн дүрд хувирч Францынхаа хайр сэтгэлийг эргүүлж авахаар шийднэ. Бөөн үймээн болсон ч удалгүй бүх зүйл байр байрандаа орж Франц, Сванильда хоёр гэрлэн олноороо баясаж, бүжин цэнгэнэ.
Гол дүрүүд:
Сванильда - Г.Маргад-Эрдэнэ
Франц - Д.Нацагдорж
Коппелиус - Х.Ганбаатар
12 сарын 17-ны 15.00 цагт Т.Саруултөгсийн "Сэтгэлийн гал-2" лекц АСА циркт
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Залуус бид бүхэнд гадаадад сурч, хөдөлмөрлөх хүсэл мөрөөдөл бий. Түүнийгээ дагаад олон улсын залуустай нэг өнцөгөөс амьдралыг харах, адил түвшинд сэтгэх, талбартаа мэргэшсэн байдал хийгээд өрсөлдөх чадвар тал дээр бидэнд ичимхий байдал, өөртөө итгэлгүй байдал, айдсаа үл давах гээд олон асуудлууд тулгардаг.
Энэ бүгдийг хэрхэн давах ёстой вэ? Хэрвээ та санаж байгаа бол 2015 онд TEDxBagaToiruu арга хэмжээн дээрх Т.Саруултөгс -н "СЭТГЭЛИЙН ГАЛ" лекц бидэнд хүсэл мөрөөдлийн хүч болон түүнээс шаардах золиосын талаар тодорхой ойлголт өгсөн. Энэ удаад уг лекцийг цуврал төсөл болгон "СЭТГЭЛИЙН ГАЛ-2" нэртэйгээр ахлах, дунд ангийн болон оюутан залуустаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь урам зориг өгөх, мэдээлэл солилцох зорилгоор зохион байгуулах гэж байна.