"ТЭСО” корпорацийн “Лапша” брэнд “Одонтой ээжүүд”- ийн групптэй хамтарч өнгөрсөн арваннэгдүгээр сард өрхийн эмнэлгүүдийг утлагын аппаратжуулах “Аз жаргалын холбоо” аяныг зохион байгуулсан.
Энэ аянд нэгдэхийг уриалж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан билээ.
Өнөөдөр энэ аяныг санаачлагч хамт олон хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнаж бүх өрхийн эмнэлгүүдийн дарга, физик эмчилгээний эмч нарыг урин утлагын аппаратаа гардуулан өгч, утлага эмчилгээний талаар сургалт хийлээ.
Өрхийн эмнэлгүүдийн төлөөлөл болон ирж утлагын аппарат гардан авсан ажилтан албан хаагчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн сацуу “Ханиад томуу хүрсэн хүүхдээ утуулахын тулд хувийн эмнэлгийг биш өрхийн эмнэлгээ зорих боломжтой болсныг олон эцэг эхчүүдэд дамжуулж өгөөрэй” хэмээн хүсэж байсан юм.
Аз жаргалын холбоо аяны хамт олон анх төлөвлөж байсан зорилтоо хоёр дахин давуулан биелүүлсэн бөгөөд улсын хэмжээнд бүх өрхийн эмнэлгийг утлагын аппараттай болгож, нийт 937.518 хүүхдийн эрүүл мэндэд бодитой хувь нэмрийг оруулсан байна.