Жин тус бүрийн эхний 16 жүдоч урилгаар зодоглодог World Masters 2017 тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид амжилттай барилдаж хос алт, хошой хүрэл медаль хүртлээ.
Доржсүрэнгийн Сумъяа энэхүү тэмцээнээр Монголын төдийгүй дэлхийн жүдо бөхийн түүхийн хуудаснаа тодоор дуурсагдах дөрөв дэх түрүү хүртэж буй цор ганц жүдоч болж нэгэн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Францын домогт жүдоч Тедди Ринер гурван түрүү хүртээд байсан бол энэ удаагийн Мастерс тэмцээнд барилдсангүй.
Түрүүлсэн тамирчин 1800 оноо, 6000 ам.долларын шагнал хүртдэг учир чансаагаараа ДАШТ-ий дараа зүй ёсоор ордог.
Монголын шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнээс 10 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна.
- 2010 онд Санжаасүрэнгийн Мияарагчаа
- 2011 онд Хашбаатарын Цагаанбаатар
- 2012 онд Санжаасүрэнгийн Мияарагчаа
- 2013 онд Доржсүрэнгийн Сумъяа
- 2013 онд Сайнжаргалын Ням-Очир
- 2015 онд Мөнхбатын Уранцэцэг
- 2015 онд Доржсүрэнгийн Сумъяа
- 2016 онд Доржсүрэнгийн Сумъяа
- 2017 онд Ганболдын Хэрлэн
- 2017 онд Доржсүрэнгийн Сумъяа нар тус тус жиндээ түрүүлсэн билээ.