-Та яагаад тавилгын бизнес, интерьер дизайны салбарыг сонгон ажиллах болов?
-Би нягтлан бодогч мэргэжилтэй л дээ. Анх ах, дүү хоёрынхоо байгуулсан компанид мэргэжлээрээ ажиллаж байгаад, ах компани байгуулан замын бизнес рүү ороход нь би 2008 оноос гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Манай компани 2004 онд байгуулагдаад удаагүй байхдаа “Монхорус” компанийн барилгын бүх хаалгыг хариуцан хийсэн.
Тэр үед бид зургаахан ажилтантай байсан учир бүх ажлаа тэгш хуваарилаад л хийнэ. Би өдөржин гадаа хангамжийн ажил хийгээд, орой нь сууж нягтлангийн ажлаа амжуулна. Үйлдвэрээ цэвэрлэнэ. Өнөөдөр бид 60-уулаа болсон. Бидний зорилго, баримталсан гол зарчим анхнаасаа чанар л байсан. Тийм учраас чанарыг чухалчилж, тавилгын тоног хэрэгслээ Европоос оруулж ирдэг.
-Хувцас моодноос гардаг шиг тавилгын загвар хуучирч, хоцрогдоно гэж байдаг болов уу?
-Байдаг. 1990-ээд онд трапец өмд, платформ гутал моодонд орж байлаа, одоо тэгж хувцаслаад явбал хүмүүст их л хуучинсаг, мэдрэмжгүй харагдах байх. Түүн шиг интерьер дизайны чиглэлийн ажил бол мэдрэмж шаарддаг, загварын бизнес юм. Дэлхийн чиг хандлагыг харахгүйгээр эсрэг зүгт явбал хэн ч манай бүтээгдэхүүнийг сонирхохгүй. Тиймээс дэлхийн хөгжилтэй, загвартай зэрэгцэж байж л хүмүүст танигдаж байна.
-Тавилгын интерьер дизайн, технологийн шийдэл хоёрын аль нь илүү чухал вэ?
-Орчин үед аль аль нь чухлаар тавигдах болжээ. Тавилгын салбарт Италичууд загвар дизайнаа илүү хөөж, Германчууд технологио авч үлдсэн. Машинаар жишээ авахад л Германчууд технологийн талын хөгжүүлэлтийг маш сайн хийдэг учир “Мерседес бенз”-ээрээ дэлхийд алдартай. Италичууд “Феррари” машин үйлдвэрлэдэг. “Феррари” бол загвар дизайнаараа хүмүүсийн сонирхлыг илүү их татдаг, үнэ цэнээ алддаггүй машин. Миний хувьд мэргэжлийн хүн учраас технологийн шийдэл, функциональ байдлыг илүүд үздэг. Дизайны хувьд минималист чиг хандлагад дуртай.