УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан, Арилжааны банкуудын зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох зорилготой хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төслийг арилжааны банкууд дуу нэгтэй эсэргүүцэн, эдийн засгийг зохицуулах биш харин ч сөрөг уршиг дагуулна гэж анхааруулсаар байна.
Банкуудад стресс тест хийх бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй банк байвал 6 сарын хугацаа олгох юм.
Өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер сэтгүүлчидтэй уулзав. Энэ үеэр зээлийн хүүнд төр хүчээр дээд хязгаар тогтоох төслийн талаарх байр суурийг нь лавлахад, “Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжинэ. Гэхдээ хууль баталснаар зээлийн хүү буурахгүй. Хүүг хүчээр биш жам ёсоор нь буулгах ёстой. Зээлийн хүүг хатуу тогтоосон улс орнуудад ямар үйл явдал болсон бэ гэхээр бага орлоготой иргэд арилжааны банкуудаас зээл авах нь багасч, албан бус салбараас зээл авах нь нэмэгдсэн байдаг. Иймд макро эдийн засгаа бүхэлд нь сайжруулах замаар буюу банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны салбарыг илүү өрсөлдөөнтэй болгох, банкуудын балансыг цэвэрлэж, бодит байдалд нийцүүлэх хэрэгтэй” гэв.
ОУВС манай улсын бүхий л арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн.
Үнэлгээний дүнг энэ онд багтаан зарлана. Энэ дүнд үндэслэн банкуудад стресс тест хийх бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалтгүй банк байвал 6 сарын хугацаа олгох юм. Энэ хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө өсгөх үүрэгтэй. Хэрэв заасан хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж чадахгүй бол улс хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Ирэх оны гуравдугаар улирал гэхэд банкуудад олгох 6 сарын хугацаа дуусах болов уу гэж таамаглаж байгаагаа Нэйл Сакер илэрхийллээ.