Хятадын цахилгаан автомашин бүтээгч, Нио хэмээх гарааны компани анхны загвар болох ES8 машинаа танилцуулжээ. Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, SUV загварын энэхүү машин Теслагийн Model X-тэй шууд өрсөлдөхүйц төдийгүй, үнийн хувьд хоёр дахин хямдхан аж.
ES8 загварын үнэ 448 мянган юань буюу 165 сая төгрөгтэй тэнцэж байхад Model X-ийн Хятадын зах зээл дээрх үнэ 308 сая төгрөгийн үнэтэй тэнцэж байна. Хэдийгээр үнийн хувьд хоёр дахин хямдхан боловч Nio ES8 загвар дөрвөн дугуй хөтөлдөг, долоон хүний суудалтай, 4,4 секундэд 100 км/цагийн хурд авдаг гээд олон давуу талтай.
Гэвч зөвхөн Хятадын зах зээлд худалдаанд гарч байгаа нь ганц сул тал болжээ. Энэ загвар Nio Pilot хэмээх жолоочид туслах автомат системтэй. Камер, радар, дуу авиан мэдрэгч гээд нийт 23 мэдрэгчийн тусламжтайгаар машин зарим нэг өөрийгөө жолоодох чадвартай байх юм.
Түүнчлэн системдээ хиймэл оюун ухаантай болохоор жолоочийн яриаг сонсож, ойлгохоос гадна асуултад хариулж чадна. Теслагийн Model X-ээс нэг сул тал нь туулах зай юм.
70 кВт батарейтэй Nio ES8 загвар 355 км зам туулах чадалтай бол Model X нэг цэнэгээрээ 565 км зам туулж чадна. Гэхдээ Nio энэхүү загварын батарейг 100 км туулах хэмжээний цэнэгтэй болгоход 10 минут л хангалттай гэсэн байна.
Үүгээр зогсохгүй Nio компани машины батарейг бүтнээр нь солих үйлчилгээ үзүүлэх “Power Swap” цэгүүдийг нээх аж. Энэхүү цэгээр үйлчлүүлэхэд ердөө гурван минутын дотор цэнэг нь дууссан батарейнуудыг цэнэгтэй шинэ батарейгаар солих юм байна.
Түүнчлэн Power Mobile хэмээх хөдөлгөөнт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлэх бөгөөд машины цэнэг дууссан газарт очиж цэнэглэх аж. Компани 2020 он гэхэд 1100 Power Swap цэг байгуулж, 120 Power Mobile машиныг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.
Эх сурвалж: Mashable