Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургаадугаар сарын 25-нд боллоо. Энэ удаагийн сонгуулиар анх удаа дахин санал хураалт явуулж сонгуулийн эцсийн дүнг зарлав. Сонгуулийн эхний шатны санал хураалтад МАН, АН, МАХН-ын гурван нэр дэвшигчийн аль нь ч саналаа өгсөн иргэдийн 50 хувийн дэмжлэгийг аваагүй тул Сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан.
Долоодугаар сарын 7-ны өдөр явуулсан дахин санал хураалтад хамгийн олон санал авсан эхний хоёр сонгогч өрсөлдөх хуулийн зохицуулалттай тул МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хасагдсан. Дахин санал хураалтад 1.206.809 иргэн буюу нийт сонгогчдын 60.4 хувь нь саналаа өгснөөс бөгөөд:
-МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497067
-АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал авч, 114159 саналын илүүтэйгээр ялалт байгууллаа.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянга орчим хүн цагаан сонголт буюу нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжихгүйгээ илэрхийлж саналын хуудсандаа тэмдэглэгээ хийлгүй машинд уншуулсан нь урьдын сонгуулиудад байгаагүй хуулийн хүрээнд үзүүлсэн иргэдийн эсэргүүцэл болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 18 хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2017 оны сонгууль урьд өмнө байгаагүй хар пиараар нэгнээ будсан, нэр дэвшигчид нэгнээ тагнаж чагнасан гэх мэт хэл ам ихтэй сонгууль болсныг улс төрийн хүрээнийхэн ч хүлээн зөвшөөрлөө.
Алдарт “60 тэрбумын бичлэг”, намынхаа даргын эсрэг ажилласан гэх У.Хүрэлсүхийн утасны яриа, С.Ганбаатарт үл мэдэгдэх боодолтой илгээмж ирсэн, тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан гэх мэт дуулиант мэдээллүүд сонгуулийн турш цацагдсан ч, эцсийн мөчид санал хураалт хуулийн хүрээнд, хэл амгүй болов. АН-аас сонгогдсон шинэ Ерөнхийлөгч долоодугаар сарын 10-ны өдөр тангарагаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

ОХУ-ын “Ростех” корпорацийн эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсныг шалгах УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийнхэн "Эрдэнэт" үйлдвэрт ажилласан бөгөөд “Засгийн газар 2016 оны зургаадугаар сард гаргасан 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон.
УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацааг тулгаж хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон” хэмээн дүгнэлт гаргаснаа Ш.Раднаасэд танилцуулав.
Монголын зэс корпораци “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан гэдэг. Энэ санхүүжилтийг хууль бусаар босгосон гэх мэтээр хэд хэдэн зөрчлийг илрүүлснээ мэдэгдсэн бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хууль бусаар хувийн компанид шилжсэн 49 хувийг төрд авах тухай асуудлыг УИХ-аар оруулж, төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийг төрд төлөөлөх ТУЗ-ийн долоон гишүүнийг томилохдоо “Монголын Зэс Корпораци”-ийн хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулаагүйг Монголын зэс корпорацийн удирдлагууд буруушааж, шүүхэд хандсан.
Улсын дээд шүүхийн шийдвэр энэ сарын 7-ны өдөр гарч, нэхэмжлэгч Монголын зэс корпораци заргаа авлаа. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмшлийн асуудал цаашдаа хэрхэн өрнөх нь тодорхойгүй болоод буй юм.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хагарал хурцдаж, 32, 33-аараа талцан өөрийн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа. Ингэснээр Монгол Улс ардчиллын замыг сонгосон 27 жилийн түүхэнд 14 дэх Засгийн газраа үдэв.
Засгийн газрын хувь заяаг шийдэх хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өмнөх Парламентийн үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед хэлсэн сөрөг хүчний гишүүний үгийг би одоо хэлье. Засгийн газраа олонх өөрсдөө л унагаадаг юм” юм гэж хатуухан үг чулуудаад, “Энэ УИХ тарчихвал яасан юм бэ” гэсэн нь анхаарал татаж байв.
Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа 100 хувь УИХ-аас бүрдүүлсэн нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон. Энэ үед Гүйцэтгэх засаглалын тэргүүн “УИХ-ын гишүүн давхар дээлтэй байх нь асуудал биш, ажил хийж чадах сайд нар л надад хэрэгтэй” хэмээн сайдуудаа цээжээрээ хамгаалан гарсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоны дараа “Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчсөн, авлига өгч орсон байж болзошгүй, сахилга хариуцлагагүй, төрийн ажлыг хийдүүлдэг хүмүүсийн толгойг илээд суухгүй.
Би Төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлэх гэж Ерөнхий сайд хийхгүй. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил хийсэн Ерөнхий сайд байхын төлөө хуулийн хүрээнд ажиллана. Надад ямар ч айдас алга. Харин та нар надаас, миний байгуулсан кабинетийн гишүүдээс хууль бус зүйл битгий хүсээрэй” хэмээн эрс шийдэмгий хэлсэн нь олон нийтийн дэмжлэгийг авч, нийгэмд хүлээлт үүсгэсэн.
2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ хэмээн ажилдаа шуурхайлан оров. Ерөнхий сайд гурван сар гаруйн хугацаанд “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг шийдэж, барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг ирэх хичээлийн жилээс 100 хувь хоёр ээлжинд шилжүүлнэ” гэх мэтээр хуримтлагдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх мэдэгдэл хийсэн бөгөөд одоо биелэлтийг харах л үлдэж байна.

МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, нэг, хоёр дахь шатны санал хураалтад 100 мянга гаруй саналын хол зөрүүтэй ялагдсанаар намын гишүүдийн дунд нэр хүнд нь унасан. Үүнтэй зэрэгцэн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдаж, 65-ын бүлэг 33, 32-оороо хуваагдан, сөрөг хүчнийхэнтэй хавсран Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж орхилоо.
Энэ үеэс “Намын даргаа өөрчилье” гэх яриаг УИХ дахь МАН-ын залуу гишүүд цухалзуулж эхлэв. Удалгүй энэ асуудлаар хэлэлцэх МАН-ын Бага хурлын тов гарлаа. Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулж, арваннэгдүгээр сарын 20-нд хийхээр төлөвлөсөн МАН-ын 28 дугаар их хурлаараа намын шинэ даргаа томилохоор шийдвэрлэсэн.
Намын даргын сунгаанд эцсийн мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж, 63.1 хувийн саналаар У.Хүрэлсүх эрх баригч намыг даргалах болов.
Тэрбээр намын даргаар сонгогдсоны дараа 28 дугаар Их хурлын төлөөлөгч 1300 гаруй гишүүний өмнө намын гишүүдийнхээ нөхөрлөл, эв нэгдлийг хангах, намынхаа мөрийг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаа амласан.
Мөн хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, “УИХ, ЗГ-ын гишүүд, аймаг нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид эв эеэ хичээж, намын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллах ёстой” гэсэн заалт оруулав. Энэ заалтыг хэрэгжүүлж ажиллаж чадаагүй гишүүдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалт үүгээр хангагдаж байгаа юм.

Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах санал гаргасныг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжин, энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ томилгоог эсэргүүцэж, “Б.Хурц иргэдийг хохироосон тухай өргөдөл, гомдлууд өмнөх УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд олноороо ирсэн ч, энэ асуудлыг огт хэлэлцдэггүй” гээд Б.Хурцыг Элчин сайдаар томилохын өмнө түүнтэй холбоотой хууль бус үйлдлүүдийн талаар Томилгооны сонсгол зохион байгуулах санал гаргасан. Түүний саналыг УИХ-ын нэр бүхий 22 гишүүн дэмжсэнээр, нээлттэй сонсгол явуулах шийдвэрийг УИХ-аас гаргав.
Томилгооны сонсголын бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан байгууллаа. Удалгүй энэ асуудал тус байнгын хороо бус, Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэгдэнэ хэмээн шилжүүлсэн. Эцэст нь Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдөл, гомдлын тоо 900-гаас дээш гарвал манай байнгын хороогоор хэлэлцэгдэх эрхзүйн зохицуулалттай” хэмээх хариулт хэлснээр энэ асуудал мухардалд оров.
Нэгэнт асуудлыг УИХ-ын түвшинд авч үзэх гарцгүй болсон тул нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгууллаа. Сонсголд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нарын гишүүдээс гадна Б.Хурцын буруутай үйлдлээс болж хохирсон гэх иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан оролцон нээлттэй ярилцсан.
Нээлттэй сонсгол Төрийн ордны “В” танхимд болж байхтай зэрэгцэн УИХ-ын чуулганы танхимд Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэн, БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилов. Ингэснээр асуудал шийдэгдэж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын тэмцэл хэрхэн үргэлжлэх нь асуултын тэмдэгтэй үлдлээ.

АН-ын даргын сунгаа энэ оны нэгдүгээр сард болж, С.Эрдэнэ намын даргаар сонгогдлоо.
АН дотоод сонгуулийн хороогоороо дамжуулан намынхаа 20 мянга гаруй гишүүдийн саналаар даргаа сонгох шийдвэрийг гаргаж, намын даргад нэрээ дэвшүүлсэн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар тавуулаа 21 аймгаар бүтэн тойрч, намынхаа 20 мянга гаруй гишүүнтэй уулзалт хийн, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.
Эцэст нь нэгдүгээр сарын 29-ний өдөр болсон сонгуульд нийт гишүүдийн 71 хувь нь оролцсон бөгөөд С.Эрдэнэ хамгийн олон санал авсан юм. АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн таван гишүүн эв нэгдлийг бэлгэлэн Алангуа эхийн таван сумыг гардан замдаа гарсан бөгөөд дотоод сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, шинэ даргадаа амжилт хүсэцгээв.
Намын шинэ дарга С.Эрдэнэ “Дараагийн УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд анхаарал тавихаа онцолсон бөгөөд таван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй” хэмээн болгоомжилсон.
Гэвч АН-ын нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан. Энэ нь Засгийн эрх барьж байгаад УИХ-д есхөн суудалтай болтлоо ялагдсан АН-ын итгэлийг сэргээж, урам өгсөн сонгууль болов. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг С.Эрдэнэ дарга хар толгойгоороо хариуцаж таарна.