Агаарын бохирдол ямар хэмжээнд байна вэ, түүнийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг талаар ярилцсан юм. Энэ талаар ярилцахаар НЭМҮТ-ийн дарга Б.Цогтбаатарыг урьсан юм.

1.Агаарын чанарын индекс 200-аас дээш тохиолдолд олон улсын протоколд заасны дагуу амны хаалт зүүх, гадаад орчинд удаан байж болохгүй, агаар шүүгч хэрэглэх хэрэгтэй гэх мэт мөрдөх ёстой арга хэмжээний дараалал бий.
2.Баянхошуунд хэд хэдэн удаа ойрын хугацаанд агаарын чанарын индекс нь 3000 дөхөхийг бид харсан. Энэ бол стандарт хэмжээ биш бүр аюултай хэмжээнээсээ 6 дахин ихэссэнийг бид ярьж байна.
3.Бид маш өндөр доозоор удаан хугацаанд буюу арав гаруй жил хордон амьдарч байна.
4.Хятадад шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл манай улсад 2000 гарчихсан байхад протокол байхгүй учир юу хийх бол гээд бүгд зүгээр л хараад сууж байна.
5.Зөвшөөрөгдөх АЧИ хэмжээ нь манай улсад 50 байлаа гэхэд ДЭМБ-ын хэмжээ нь 25 байдаг гэсэн үг.
6.Сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр эхний гуравт орж ирлээ. Бид олон жил ийм муу агаараар амьсгалж байгаа учир уушгины хавдрыг агаарын бохирдолтой холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй.
7.Агаар бохирдуулагч бодисын нэг нь хар тугалга. Хар тугалга хүүхдийн сэтгэн бодоход болон сурлагат нь шууд нөлөөлнө.
8.Агаарын бохирдлын шалтгаан тодорхой. Гэр хороолол, автомашины утаа, дизель хөдөлгүүрээс гарч байгаа хорт хийнүүд, цахилгаан станц, тоосжилтын асуудал. Бүгд дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд крантаа хаах хэрэгтэй.
9.Агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр үр дүнтэй гэдгийг бид судалгаагаар баталсан. Энэ бидний амин чухал хэрэгцээ болсон гэдгийг ойлгоосой.
10.Улаанбаатарын 1,3 сая хүн 100 хувь амны хаалт зүүх цаг үе үүсчихсэн. Амны хаалт нь гаднаас орох бохир агаарыг хаадаг, хийгдсэн материал нь нарийн ширхэгт тоосонцорыг шүүдэг, хавхлагтай байх ёстой.

"Агаарын бохирдлоос биднийг салгах, эрчим хүчний хараат байдлаас гарах хүчин зүйл нь сэргээгдэх эрчим хүч мөн үү, V цахилгаан станц баригдах нь бидэнд ашигтай юу" сэдвээр "Клин энержи Ази" компанийн захирал Д.Ганхуягтай ярилцсан.

1.Энэ удаагийн шөнийн тарифыг өвлийн улиралд тэглэж, цахилгаан халаалтыг дэмжих арга хэмжээ нь хүчин чадалд нөлөөлөх нь бага. Зуун хувь гэж үзвэл гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээ 3-4 хувийг л эзэлдэг.
2.Тавдугаар станцын хувьд бид санхүүжилтээ босгоод, барьж байгуулан 25 жил бүх үйл ажиллагааг нь хариуцсаны эцэст 26 дахь жилдээ төрд үнэгүй хүлээлгэн өгөх нөхцөлтэй. Засгийн газраас гарах шийдлүүдийг бид хүлээж байна.
3.Одоо манай ажиллаж байгаа цахилгаан станцууд 1000МВт-ын хүчин чадалтай. Тавдугаар цахилгаан станцын хүчин чадал нь 450МВт. Тэгэхээр эрчим хүч, дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангахын тулд одоо байгаа хүчин чадлыг 50 хувиар нэмэх найдвартай эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.
4.Манай улс 5,6 тэрбум квт цагийн нийт эрчим хүчний хэрэглээтэйгээс, 20 орчим хувийг нь импортоор хангаж байна. Нийт 1 тэрбум орчмыг нь Оюутолгой компани дангаараа Хятадаас импортолдог. ОХУ-аас тухайн жилээсээ хамаараад 300-400 сая квт цагийн цахилгааныг импортолдог.
5.Тавдугаар цахилгаан станц нь төслийн санхүүжилтээр хийгдэж байгаа цэвэр бизнесийн төсөл.
6.Зөвхөн нарны эрчим хүч үйлдвэрлэсэн тохиолдолд Хятад улсын хэрэглээг бүрэн хангах боломжтой. Хятадын нийт хэрэглээний 20 орчим хувийг салхины эрчим хүчээр хангах боломжтой гэсэн тооцоотой.
7.Зүүн хойд азийг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр хангах Азийн супер сүлжээнд холбох асуудал сүүлийн жилүүдэд нэлээн эрчимтэй яригдах болсон. Энэ том хэмжээний төсөлд Солонгос, Япон, Хятад, ОХУ, Монгол улсын талаас зөвхөн төрийн түвшинд төдийгүй бизнесийн салбарынхан ч хүч тавин оролцож байна.
8.Салхитын салхин цахилгаан станц жилдээ 100 орчим мянган айл өрхийн хэрэглээг хангаж байгаа.
9.Салхитын цахилгаан станц 9,5 центийн тарифаа өөрчлөхгүйгээр 20 жил явах ёстой. Гэтэл Оюутолгой хятадаас 13 центээр цахилгаанаа авч байна.
10.Аль ч улсын хувьд эрчим хүч бол стратегийн бүтээгдэхүүн. Тэгэхээр дор хаяж 15-20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Харин манайд ийм ойлголт байхгүй болоод нэлээд удаж байна.

С.Өнөрсайхан доктортой хар тугалганы сэдвээр ярилцсан юм. Тэрээр Монгол Улсын Хор судлалын албаны дарга асан юм.

1.20-р зуунд хар тугалганы хоруу чанар, хүний бие махбодид үзүүлэх хорт чанарыг нь нэлээд судалсны үндсэн дээр “хүний биед байх ёсгүй хорт элемент мөн” гэдгийг тогтоосон.
2.АНУ-д 1960 онд энэ асуудлыг судлаад хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвар буюу IQ-тэй шууд хамааралтай гэдгийг тогтоосон.
3.Хар тугалганы бохирдолтой хотуудын 15-20 жилийн дараах хүн амын дундах гэмт хэргийн гаралт шууд хамааралтай байна гэдгийг ч судлан тогтоосон.
4.Хүүхдүүдийн маань сэтгэн бодох чадвар муудна гэдэг үндэсний хэмжээний аюул.
5.Эрүүл мэндийн дэд сайд асан Отгонболд өөрийн фэйсбүүктээ “хар тугалга цусанд илэрнэ гэдэг гамшиг өнгөрөөд мөхөл рүүгээ явж байна гэж ойлголоо” гэж бичсэн байсан. Энэ бол үнэн л дээ.
6.Гэр хорооллын жорлон, угаадас, хог хаягдал, үнс зэргээс шалтгаалаад хөрсний бохирдол нь бүр дээд цэгтээ тулсан. Үнсэнд их хэмжээний хар тугалга агуулагддаг.
7.Хорт хавдраар өвдөх нас залуужиж байгаа нь харамсалтай. Энэ нь эдгээр хорт бодисуудтай холбоотой байх магадлалтай л юм.
8.НЭМҮТ-ийн хүрээлэнд энэ төрлийн судалгааг хийхэд бүр эсрэгээрээ хөдөөний хүүхдүүдийн цусанд хотын хүүхдүүдээс илүү агууламжтай хар тугалга илэрсэн. Үүний шалтгаан нь түрүүчийн ярьсан хадгалах савтай холбоотой байж болох л юм
9.Дотор нь агуулагдаж байгаа бүтээгдэхүүний хүчиллэг чанар ихсэх тусам хар тугалгын шилжилтийн хэмжээ өндөр гарч байгааг тогтоосон. Энэ нь тараг, айраг хийх тусам ус хийснээс их хэмжээтэй шилжиж байна гэсэн үг.
10.
Сүүлийн үед агаарын бохирдол хавдар үүсгэгч гэдгийг ДЭМБ батлаад гаргачихсан.

Хэдийгээр нэг талын байр суурь байж болох ч болж буй үйл явдлын талаар тодруулахаар "Монголын зэс" корпорацийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга М.Мөнхбаатарыг урьж ярилцсан. Бидний сэдэв мэдээж “Эрдэнэтийн 49 хувь”

1.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хууль зөрчин хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж 49 хувийн хувьцааг төрийн мэдэлд булааж авсан.
2.Эрдэнэтийн 49 хувийг төрд шилжүүлсэн процесс нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт 30 гаруй хуулийн зүйл заалт зөрчсөн.
3.Мэдээж энэ хугацаанд хүү бодогдоно. Энэ нь манай корпорацийн хувьд зардал болно.
4.“Манай нам ялсан тул нэр бүхий энэ албан тушаалтнуудыг ажлаас нь халж, манай намын энэ хүмүүсийг ажиллуул” гэсэн албан бичгийг харж байсан.
5.Өмнө нь хоёр улсын хоорондын компани учир манай ямар ч хууль тогтоомж үйлчилдэггүй байсныг бид өөрчилсөн.
6.Хэн нэгэн даргын нөмөр нөөлгөнд байдаг хүмүүсийн хийсэн зүйл маш их л юм билээ.
7.Эрдэнэт үйлдвэрт бие сэтгэлээ зориулаад, тэр их чимээ, тоостой орчинд ажиллаж байгаа хүмүүсийн цалин маш бага. Гүйцэтгэх захирлынхаас 10 дахин, зарим нь 14-15 дахин бага цалин авч байгаа нь ч бий.
8.АН-ын Засгийн газар, МАН-ын Засгийн газар гэж Монгол Улсад байхгүй. Энд Монгол Улсын Засгийн газар л гэж байгаа.
9.Олон улсын нэр хүнд бүхий нягтлан бодох бүртгэлийн компаниар нягтлан бодох бүртгэлийн бодлогоо гаргуулъя гэсэн гэрээ гүйцэтгэх захирлын ширээн дээр нь очоод нэлээд хэдэн сар болчихлоо.
10.Гэхдээ олон улсад тавигддаг шаардлагаараа буруутай этгээд тухайн компанийн хохирлыг барагдуулдаг.

УИХ-ын гишүүн Л.Болдыг студидээ урьж, олонхийн засаглал дахь цөөнхийн эрх сэдвээр ярилцлаа.

1.Ерэн оноос хойш гурав дахь удаагаа хэт олонхийн засаглал тогтож байна. Гэвч олонхдоо дулдуйдсан, хүч хэрэглэсэн, хүчээр түрсэн хандлага өөрчлөгдөхгүй байгаа нь харамсалтай.
2.Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн бидний алдаа ч бий. Парламентын цөөнхдөө хатуу хандаж, бүлэггүй байлгаж, завсарлагыг нь өгдөггүй байсан. Одоо тэр бүгдийгээ бид өөрсдөө амсаж байна.
3.Ерэн оноос хойш долоо, найман удаа сонгууль хийлээ. Нэг зүйлийг ажиглаарай. Эрх баригчид сонгуульд заавал ялагддаг юм.
4.Одоогийн эрх баригчид дараагийн сонгуулиар саналын үр дүн нөгөө туйлд очих нөхцөл бололцоогоо бүрдүүлчихсэн.
5.Шинээр өргөн барьж байгаа хуулиуд нь дандаа шүдгүй арслан болгосон, өөрсдийнхөө сонирхолд нийцүүлсэн.
6.Манай улс Гитлерийн герман шиг олон төрлийн цэрэгтэй, сайд бүхэн зэвсэгт хүчинтэй боллоо.
7.Одоо МАН дотроо зэрэг зиндаагаар харьцдаг нь багассан, олонх, цөөнх бий болсон зэрэг эрүүл саруул уур амьсгалтай болсон байна.
8.Засгийн газрыг унагаах санал хураалтын өмнө хуулийн байгууллагууд гарч ирээд мэдэгдэл хийгээд эхэлдэг. Ийм байж болохгүй л дээ.
9.МАН-ын бүлэг ирээдүйгээ бодоосой.
10.Дээр нь дотоодын цэргийг бий болголоо. Зуун мянган ард түмэн жагсвал ерэн онд буудаагүй байж, одоо буудах нь ээ.

Дөрвөн том хуулийн төслийг хэдхэн сарын дотор хэлэлцүүлэн батлуулсан Х.Нямбаатар гишүүнийг "Хурц өнцөг"-т урин ярилцлаа.

1.240 хуульд байсан хариуцлагатай холбоотой заалтыг базаж Зөрчлийн тухай нэг хууль болгосон.
2.Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль хэнд ч таалагдахгүй. Яагаад гэвэл дандаа эрх хязгаарлаж байгаа юм. Гэхдээ эдгээр хууль батлагдсанаар та, бид хамтдаа нийгэмд тайван амьдрах баталгаа болдог.
3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй монгол төр тэмцье л гэж байгаа бол тэр хүнийг 7-30 хоног баривчилж, тэр хугацаандаа сургалтанд хамруулах ёстой.
4.Жижиг хулгай, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дөрөвхөн төрлийн зөрчил дээр баривчлах шийтгэл хүлээлгэнэ.
5.Зөрчлийн тухай хуулинд байгаа энэ “гүтгэх” гэдэг заалтыг шалган тогтоох ажиллагаа явагдана.
6.Тэр дугаарынхаа дагуу 14-хөн хоногийн дотор зөрчлийг шалган шийдэж дуусна. Нөгөө хүн зөрчлөө хүлээн зөвшөөрч, газар дээр нь шийдүүлье гэж байгаа тохиолдолд тэр дор нь шийд.
7.50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй буюу 500-1 тэрбум орчим төгрөгийн орлого олчихоод түүнийгээ нууж, данс баримтаа устгасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. Харин 50 саяас доош хохирол учруулж, зориуд нийгмийн даатгал, татвараа төлөлгүй нуун дарагдуулсан тохиолдолд зөрчлийн хэрэг болно. Торгуулийн шийтгэлтэй.
8.Энэ дөрвөн хууль дээр надтай хамт ажилласан эрдэмтэн судлаач, шүүх, прокурор яамны шилдэг боловсон хүчнүүдийнхээ мэдлэг боловсрол туршлагад би огтоос эргэлзэхгүй.
9.УИХ-ын гишүүд дунд хов ярьдаг, нам сольдог, засгийн газар унагаахад идэвхийлэн оролцдог, өөрөө Засгийн газрын гишүүн болох асар их мөрөөдөл нь биелээгүй хүмүүс сонгогчиддоо амьд сэрүүн байгаагаа мэдрүүлэхийн тулд хэн нэгэн хүнийг гүжирдэн гүтгэдэг юм байна гэдгийг ойлголоо.
10.Дайн болон дайн бүхий үед дайсагнагч талд элсэн орох, гадаадын тагнуулын байгууллагат Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд аюул занал учруулахуйц мэдээ мэдээллийг хүлээлгэж өгөх, экстремисст үйл ажиллагаа явуулдаг байгууллагат элсэн орох гэсэн гурван үндсэн үйлдлийн аль нэг нь үйлдэгдсэн тохиолдолд бүх насаар нь хорих хүртэл ялтай.

Хуульч Х.Тэмүүжинтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцлаа.

1.Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэдэг эрх мэдлийн хуваарилалт болон тэдгээрийн хооронд хяналт тэнцлийг ямар онолоор, үр дүнг нь яаж харагдахаар томъёолсон бэ гэдгийг эргэж харах болсон.
2."Хүчтэй Ерөнхий сайд ба түүний кабинет” гэдэг тогтолцоогүйгээр парламентын засаглалын давуу тал ажиллахгүй.
3.УИХ төсвийг хууль бус зарцуулж байгаа бол гүйцэтгэх засаглалд хариуцлага тооц, өөрөөс нь нууж байгаа мэдээллийг ил болго, ажлаа хийж чадахгүй байгаа бол хариуцлага тооцох хяналтын эрх мэдлээ хэрэгжүүл.
4.Парламент, Гүйцэтгэх засаглалын хяналтын болоод хэрэгжүүлэх эрх мэдлийн дундуур орж үймүүлээд байдаг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах ёстой.
5.Ерөнхийлөгч нь одоогийнх шигээ дуртай үедээ намуудыг бутаргаж, хэрүүл өдөөгөөд л суугаад байна. Тэгээд эцэст нь шүүх, прокурорын томилгоог мэддэг “Хэнийг чинь гэмт хэрэгтэн болгохыг би шийднэ шүү” гэдэг дур зорго.
6.Үндсэн хуулийн бус замаар олгосон их хэмжээний эрх мэдлээс шалтгаалаад Ерөнхийлөгч шүүгч, прокурорыг, дээр нь хэрэг бүртгэх мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийг томилж байна.
7.Өрсөлдөгч улстөрчид, албан тушаалтан руу чиглэх боломжтой АТГ, прокурор, шүүх гэсэн системийг барьчихаар өөртэйгээ зөрчилдсөн, өөрийнх нь үгэнд орохгүй байгаа хэн рүү ч энэ зэвсгээ чиглүүлэх боломжтой болчихож байгаа юм.
8.Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ. Яагаад гэвэл түүнийг сольчихно. УИХ-ын гишүүдийн 20-ыг нь барихад дуртайгаараа шийдвэр гаргуулах боломжтой болно. Сайд дарга бол бүр тоглоом.
9.Парламентын засаглал бүхий улс орны Ерөнхийлөгчид хуульд хориг тавих, хууль санаачлах гэсэн хоёр эрхийн аль нэг нь байх ёстой гэж үздэг.
10.Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог.

Ядарч туйлдсан иргэд, задарч баяжсан улстөрчид л энэ оронд байна. Улстөрчдийн эрээ цээргүй урвалт шарвалт, засгийн эрхийн төлөө төрсөн эхээ ч худалдахаас буцахгүй байдал нь юунд хүргэж төгсөх бол? Энэ сэдвээр бид ярилцлаа.

1.Социализмын үед байсан МАХН гэх ганц намын хязгааргүй засаглалын загвар өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
2.Нам төвтэй төр бол хямралыг байнга дагуулдаг, ардчиллын зарчимтай нийцэхгүй гаж үзэгдэл.
3.Хоёр зуун жилийн өмнөх АНУ-ын түүхийн гашуун, зовиуртай замыг бид одоо туулж байна.
4.АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн амь насанд хүрч байж ойлгосон шүү дээ. 1881 онд Жеймс Гарфилд гэдэг Ерөнхийлөгч томилгооноос болж амиа алдсан гашуун түүх бий. Амласан томилгоондоо тавихгүй болохоор нь цаад нөхөр нь буудаад алчихсан.
5.Ерөнхийлөгч Вүдро Вильсон Засаг захиргаа, төрийн удирдлагын онолоо гаргаж ирсэн. Энэ онолыг л манайх одоо шүүрч аваад судлах хэрэгжүүлэх хэрэгтэй санагддаг даа.
6.Гэхдээ хүмүүсийн ярьдаг “дэд сайд бол бялуу хуваах зорилгоор өгдөг, шагналын албан тушаал” гэдэгтэй би санал нэгдэнэ.
7.Үүний дээр засч залруулах ёстой нэг гажуудал нь гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөг, үнэнчийн шалгуур тавьдаг. Энэ чинь большевик, коммунист, нацист, фашист намуудад байдаг эд шүү дээ.
8.“Манай нам 230 мянган гишүүнтэй” гэнэ. Энэ тоог гурван сая хүндээ хуваагаад үз дээ. Гурван сая хүнээсээ 230 мянгыг нь “энэ манай намынхан” гээд хашаа хаалт босгоод үзээч. Үндэсний эв нэгдлийн асуудалд энэ чинь аюултай бус уу?
9.Манай УИХ-ын сонгууль, томилгоо зэргийн талаар элэглэж шоолж ярьдаг болсон. Гашуун сургамжийн жишээ болгож гадаадад ярьж суудаг. Ичиж үхмээр ийм жишээ болон яригдаж байгаагаа манай монголчууд мэддэггүй.
10.Намын дарга, түүний удирдах бүрэлдэхүүн, намын ерөнхий нарийн бичгийн даргыг тойрсон баахан хүмүүс засаг төрийн элдэв албан тушаалд очих гээд өлөн нүдлээд байж байдаг.

Глоб интернэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай хэвлэл мэдээллийн салбарын талаар ярилцсан.

1.Бид интернэтэд орох бүрт бидний ул мөр тэнд үлдэж байна. Наранжаргал гэх хүн ямар мэдээллийг хаанаас авдаг, ямар сайт руу түлхүү орж байна гэдгийг мөрдөхөд хамгийн энгийн.
2.Зарим төрийн байгууллагууд маш өндөр үнээр мөрдөн тагнах технологийг худалдан авч байгаа. Манайхан ч бас өндөр үнээр ийм технологийг худалдан авсан гэдгийг Викиликс дээр мэдээлчихсэн.
3.Мэдээллийн урсгал дунд амьдарч байгаа хүн “миний өмнөөс яваад мэдээллийг цуглуулаад, боловсруулаад, үнэн мэдээллийг надад өгөөч” гэж бүх итгэл найдварыг сэтгүүл зүйд өгч байна.
4.Фэйсбүүкт байгаа хүн ийм мэдээллийг өгч чадахгүй. Мэргэжлийн сэтгүүл зүй өөрийн хэм хэмжээ, стандартын хүрээнд үнэн мэдээллийг өгөх ёстой. Үнэн мэдээлэл баримт нотолгоо, эх сурвалж дээр тулгуурладаг.
5.Сэтгүүлч хүн гараад өөрийнхөө хүссэн бүхнийг хэлж байдаг зүйл сэтгүүл зүй биш.
6.“Надад ямар хүндрэл учрах юм, миний мэргэжлийн эрхийг хөндөж байгаа ямар хуулиуд байдаг юм, би ямар ёс зүйтэй байх юм” гэдгийгээ оюутнууд мэдэх хэрэгтэй.
7.Сэтгүүлчдийн адил тэгш цалин хөлсний асуудал, хөдөлмөрлөх эрхийг эзэд маш их зөрчдөг. Үйлдвэрчний эвлэл байхгүй болохоор тэр асуудал далд байгаа юм.
8.Заналхийлэл, сүрдүүлэг, нийтлэл нэвтрүүлгийг нь гаргахгүй хориглох зэрэг нь мэргэжлийн эрхийн зөрчил.
9.Дээрээс нь утсаар сүрдүүлж дарамтлах бол энгийн асуудал болсон болохоор энийг дарамт гэж ойлгодог сэтгүүлч ч ховор болсон.
10.Гишүүн бүхний хаалгыг онгойлгоод ярилцлага авах тийм онцгой эрх та нарт байхгүй. Ийм эрхийг олон нийт та нарт өгөөгүй.

Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгахтай хүчирхийллийн талаар ярилцлаа.

1.1-4 настай хүүхэд хүчиндүүлсэн тохиолдол жил бүр арав гаруй гардаг. 5-9 настай хүүхэд хүчиндүүлсэн тохиолдол 30-аас дээш гардаг. Жил бүр шүү.
2.Өмнө нь манай улс цаазын ялтай байхад хүчингийн хэрэг үйлдэгддэггүй байсан уу? Үгүй биз дээ. Тэгэхээр цаазын ял гэдэг энэ гэмт хэргийг таслан зогсоох арга зам биш.
3.Аливаа зүйлтэй тэмцэх гэж байгаа бол зорилго байх ёстой. Бид юу шийдүүлэх гээд байна. Шийдүүлэхийн тулд тогтвортой тэмцэлтэй байх ёстой.
4.Эрхэм аав аа! Таны хүүхэд арван жилийн дараа ямар хойд эцгийн гар хараад, эрэгтэй бол ямар хүний гарын шүүс болоод, эмэгтэй бол ямар хүнд доромжлуулаад явах тухай бодож үзсэн үү?
5.Хүний наймаанд өртсөн шалтгааны судалгаагаар 85 хувь нь гэр бүлийн шалтгаан байсан. Гэр бүл нь салсан, хойд эцэг эхтэй, хүчирхийлэлтэй, архидалттай, байнгын дарамт хэрүүл маргаантай.
6.Хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орох донтолт буюу сэтгэцийн өвчинтэй хүмүүс шоронд хоригдоод ч нэмэргүй. Хөгжилтэй орнуудад энийг олон жил судалсны үндсэн дээр химийн аргаар хөнгөлдөг болсон.
7.Хүчингийн хэргийн хохироогч хамгийн багадаа 6-7 хаалга татдаг. Тэр бүрт тайлбараа тавина. Энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд энэ арга замыг цөөлөөч, хохирогчид ээлтэй орчныг бий болгооч гэж л хүсээд байгаа юм.
8.Үйлчилгээний байгууллагууд дотроо захын хороолол руу тэлж байгаа зочид буудлууд хамгийн их цэцэглэж байна. Энэ буудлуудыг камерын бичлэгт оруулж чадсан уу. Өнөөдөр Эрээний зочид буудлууд бүгд сүлжээнд холбогдсон шүү.
9.Хүчингийн хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн 2/3 нь ажилгүй. Гэртээ хийх ажилгүй хүн хэний хүүхэд гэртээ эзэнгүй байна гэдгийг бүртгээд, архи уугаад хүчирхийллийн аргаар сэтгэл гутралаа шийдвэрлэн явж байна. Энийг би төрийн бодлогын алдаа буюу хүнээ хаясан бодлогын сөрөг үр дагавар л гэж хэлнэ.
10.Тайван нийгэмд амьдрахыг хүсч байгаа хүн бүр хүчирхийллийн эсрэг тэмцдэг байх ёстой.

Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбаттай барилгын салбар, утааг хэрхэн бууруулж болох талаар ярилцсан юм.

1.Барилгын хөрөнгө оруулагч нь хамгийн хямд материалаар байшин барьчихаад, худалдан авагчид түүнийгээ сурталчилгаа хийж байгаад хүссэн үнээрээ зарахыг ашиг сонирхлын зөрчил гэж үзээд олон улсад хориглодог.
2.Барилгын салбарын зөвлөх үйлчилгээний компаниуд гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагч аль алийг нь хянадаг. Энэ компаниудаар дамжуулж мэргэжлийн хяналт нь ажлаа явуулдаг. Манайд ийм компаниуд байхгүй.
3.Монголчлох гэдэг ойлголт бүх салбарт байгаа нь бид стандарт, норм нормативийн орчинд, хууль дүрмийн орчинд амьдрах соёл, суурь хүмүүжил дутмаг байгаатай холбоотой.
4.Зөвлөх үйлчилгээ гэдэг захиргааны удирдлагын тогтолцооноос хэвтээ удирдлагын буюу төслийн удирдлагын тогтолцоонд шилжихэд шаардлагатай гол зүйл.
5.Бидний барьсан барилга хүнд хэрэгтэй байх ёстой болохоос хэн нэгэн даргын командаар босох ёсгүй, ашиг олох гэсэн компанийн захирлын хүсэл тэмүүллээр босох ёсгүй.
6.Манай компани энэ жил төрийн 4-5 тендэрт оролцоно. Тэр үед цүнх барьсан пацанд бидний ялагдахыг сэтгүүлчид та бүхэн ирж хараарай.
7.Улаанбаатарт байгаа сүүлийн үеийн гоё шилэн барилгуудыг бүгдийг нь монголчууд барьсан. Рапид харш, Хүннү, Ривер Гарден хорооллыг барихад нэг ч хятад ажиллаагүй.
8.Энийг шийддэг ганц л арга бий. Тэр бол инженерийн төвлөрсөн шугамаа тэлэх, инженерийн хангамж хүрэхгүй газраа хэсэгчилсэн инженерийн хангамж өгдөг. Гэр хорооллыг утаагүй болгоё гэвэл инженерийн хангамжтай л болгоно.
9.Улаанбаатарт 100 төв байгуулахад Улаанбаатарын нийт утааны 90 хувь нь байхгүй болно. 100 дэд төв гэхээр 20 мянган хашаа холбогдоно гэсэн үг.
10.Завсрын шийдэлтэйгээ ноцолдсоор байтал үндсэн шийдэл рүүгээ орж чадсангүй. Ядахдаа 10 га газар янданг нь, ил жорлонг нь байхгүй болгож чадсангүй.