BUICK VERANO
Седан загварын машин нь худалдаанд гарсан ч борлуулалт муу байсан учраас нэмж үйлдвэрлээгүй байна. Иймээс түүнтэй өрсөлдөгч Acura ILX машинтай өрсөлдөж чадаагүй. Хамгийн сүүлд Мичиганы үйлдвэрт хийсэн загвар нь 2.4 литрийн дөрвөн цилиндртэй хөдөлгүүртэй, 180 морины хүчтэй ажээ.
CHEVROLET SS
Спорт загварын седаныг үйлдвэрлэдэг Австрали дахь үйлдвэр нь хаагдсан. Мөн спорт механик шинжтэй энэ загварын машиныг сонирхдог хүмүүсийн анхаарлыг татаагүйгээс үйлдвэрлэхээ больжээ. V8 6.2 литрийн багтаамжтай, 451 морины хүчин чадалтай, хоёр яндантай, гар болон автоматаар зургаан төрлөөр хурдаа сонгох боломжтой.
CHRYSLER 200
Энэ машин нь Dodge Dart шиг хүмүүсийн анхааралд өртөөгүй учир “Крайслер” компани түүнийг машины зах зээлээс татсан юм. 2.4 литрийн багтаамжтай 184 морины хүчин чадалтай, V6 3.6 литрийн багтаамжтай, 295 морины хүчин чадалтай хоёр төрлийн хөдөлгүүртэй, есөн төрлөөр хурдаа автоматаар сонгох боломжтойгоор зохион бүтээсэн байна.
DODGER VIPER
Өнгөрсөн жилээс худалдаанд гаргана гэж зарласан. 25 жил машины зах зээл дээр борлуулагдсан машин. Хэдийгээр борлуулалт муу байсан ч үйлдвэрлэхэд асуудал болоогүй байна. Dodge Viper машиныг зах зээлээс гаргахаар болсон учраас энэ жил 8.4 литрийн багтаамжтай V10 хөдөлгүүртэй, 645 морины хүчин чадалтай зургаан тусгай загварыг гаргажээ.
HYUNDAI AZERA
АНУ-д үйлдвэрлэдэг седан загварын машиныг ирэх онд зах зээлд нийлүүлэхгүй. Гэхдээ Хьюндай компани энэ машины өрсөлдөгчдөд орон зайгаа тавьж өгөхгүй гэв. Энэ машин гурван литрийн багтаамжтай, V6 хөдөлгүүртэй, 293 морины хүчин чадалтай, зургаан төрлөөр хурдаа автоматаар сонгох боломжтой аж.
JEEP PATRIOT
Бага оврын жийп машиныг үйлдвэрлэсэн компани загвар нь хуучирч, шинэчлэгдээгүй учраас борлуулалтаа зогсоох шийдвэрийг гаргасан байна. Түүнд хамгийн сүүлд 2.4 литрийн багтаамжтай, дөрвөн цилиндртэй, 158 морины хүчтэй хөдөлг үүрийг суурилуулсан юм.
LEXUS CT200H
Гидравлик тохируулгатай, АНУ-д хоёр үе дамжсаны дараа тансаг зэрэглэлийн машины жагсаалтаас хасагджээ. Түүний механик тохируулга нь дөрвөн цилиндртэй, 98 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй юм.
MERCEDES-BENZ CLASE B EV
Энэ машинд хамгийн сүүлд 2015 онд шинэчлэл хийсэн. АНУ-д 180 морины хүчин чадалтай, цагт 160 км/цаг хурдалдаг цахилгаан машин.
Х.Оюунболд